Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2016, 09:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн ганцаарчилсан сургалт боллоо

Шүүгчийн ганцаарчилсан сургалтын 6 дугаар ээлж 2016 оны 5-р сарын 23-27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус ээлжийн сургалтад Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг оролцлоо.
В.Цэцэнбилэг шүүгч нь сургалтын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг татах асуудлын сэдвээр судалгаа хийж гүйцэтгэжээ. Үүнээс гадна энэ удаагийн сургалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүй, хууль зүйн дүгнэлт гаргах, кейс, анализ хийх арга зүй, эрдэм шинжилгээ судалгааны ажил бичих ерөнхий аргачлал гэсэн сэдвийн хүрээнд онол практикийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж судалсан юм.


 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
  



Нийтэлсэн court   Үзсэн: 1175   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304