Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-06-2016, 13:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Архангай аймагт Шүүхийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо

 

Архангай аймагт Шүүхийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын арга хэмжээ 2016 оны 06 дугаар сарын 09-ний нар хур тэгширсэн билэгт сайн өдөр ёслол төгөлдөр боллоо.

Ойн арга хэмжээ морин цагт Монгол улсын өрлөг жанжин Г.Дэмид жанжины хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж, ёслолын жагсаалд Архангай аймгийн цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын анги, нэгтгэлүүд нэгдэн жагсаж, жагсаалыг хошууч Х.Түмэнбаяр командлан Аймгийн аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэгч Т.Даваасүрэнд илтгэл өгсөнөөр үргэлжлэн зохион байгуулагдлаа. 

Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун,тус шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, шүүхийн дарга болон ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ахмадууд, урилгаар Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан П.Цэцгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Архангай аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнууд, Архангай аймгийн хуулийн байгууллагын дарга, ажилтнууд оролцсон юм.
Байгууллагын ойн баярын хурлыг Архангай аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэгч Т.Даваасүрэн нээв.

 

Ойн баярын хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Данзандорж, Г.Даваа, Д.Дамдиндорж, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.


Тус шүүхийн түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигааар тус шүүхэд олон жил шүүгчээр ажиллаж байсан өндөр настан С.Чулуунаа "Алтан гадас одон"-оор, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэгээр, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат нар Монгол улсын Дээд шүүхийн Жуух бичгээр тус тус шагнагдаж баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.




Бидний баяр дээр тус шүүхэд шүүхийн дарга, орлогч даргаар болон ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Данзандорж, Г.Даваа, Д.Дамдиндорж, Ц.Батсүрэн, Д.Эрдэнэбилэг, С.Пүрэвсүрэн, Н.Ичинхорлоо нар, шүүхийн тамгын хэлтэс болон тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Ууж, Б.Алтанчимэг, Н.Батхүү, Д.Мөнхбат, ахмад шүүгч Т.Жигжидсүрэн, Ж.Нэргүй, Л.Магсаржалам, Д.Энхбаатар, М.Жаргалсайхан, Д.Оюунхүү, С.Оролмаа нарын олон ахмадууд ирж бидний баярыг чимсэн дурсамжтай сайхан түүх үлдээлээ.

 

Архангай аймагт шүүх байгууллага үүсч хөгжсөний түүхт 90-н жилийн ойн баярыг тохиолдуулан тус аймгийн шүүхийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажиллаж өндөр хувь нэмэр оруулсан өндөр настан шүүхийн дарга, ерөнхий шүүгч Г.Даваа, Д.Данзандорж, Д.Дамдиндорж, С.Намнансүрэн, Н.Ичинхорлоо, шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Ууж нарыг Архангай аймгийн шүүхийн Хүндэт дэвтэрт бичигдсэнийг танилцуулж, өргөмжлөл дурсгалын зүйл хадгалуулав.

Ойн баярт тус шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмадууд,орон нутгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд зэрэг нийт 130 орчим хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж, ойн арга хэмжээнд оролцсон байна.

 

 

 

 

 

 

 


 



Нийтэлсэн court   Үзсэн: 2651   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304