Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-11-2016, 11:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн нэгдсэн мэдээлэл авах “Киоск”-ийн дэлгэцийг шинээр суурилуулав.

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар өөрийн байранд "Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, иргэд, хэргийн оролцогчдыг шүүхийн талаарх мэдээллийг цогцоор авах боломжийг бүрдүүлсэн цахим мэдээллийн самбар "Киоск”-ийн дэлгэцийг суурилуулан нээж ажиллуулав.

Энэ дэлгэцээс иргэд, хэргийн оролцогчид хэргийн мэдээлэл, шүүх хурлын тов, шүүхийн төсвийн мэдээллийн шилэн данс, 7 хоног дутмын хэргийн мэдээллийн тойм зэрэг мэдээллийг авахаас гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн цахим сан, Архангай аймгийн шүүхийн цахим сан, Шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим сангууд руу орж хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой болсон байна.


 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court   Үзсэн: 1713   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304