Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-12-2016, 11:23   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Н.Лүндэндорж: Шүүхийг үйлчилгээний шинэ шатанд гаргана


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж шүүхийн тамгын газрын дарга нарт хандаж энэ оны ололт, ирэх жил баримтлах бодлого, зорилтоо танилцуулаа.

 

 

 

Олон улсын, хараат бус байгууллага шүүхийг үнэллээ


Тэрбээр энэ оны гол ололт, амжилтын талаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд та бүгдээс гарсан чармайлт, зүтгэл хангалттай сайн байлаа. Шүүхийн захиргааны байгууллагын ажил өнгөрсөн гурван жилд төлөвшлөө. Шүүхийн тамгын газруудаас "А” үнэлгээ авсан нь өнгөрсөн жилийнхээс харьцангуй олон буюу 17 болж өсчээ. Энэ нь шүүхийн захиргааны байгууллагууд хийх ёстой зүйлээ мэдсэн, зүтгэж байгаагийн илрэл. 2016 он бидний тухайд чухал жил байлаа. Шүүхийн шинэтгэлийн арван үр дүнг хамтдаа гаргаж, үнэн зөв гэдгийг нотоллоо. Шинэтгэлийн арван үр дүнг Монголын төр засаг, олон нийт хүлээн зөвшөөрсөн. Мөн Монголын шүүх дэлхийн улс орнуудын шүүхүүдтэй харьцуулахад хаана явж байгааг олон улсын нэр хүндтэй байгууллагаар дүгнүүлж, дэлхийд зарлууллаа. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Монгол Улсын шүүхийг ижил гараатай орнуудаас шүүхийн шинэтгэл нь түрүүлж байна гэж дүгнэсэн. Шүүхийн шинэтгэлийн хөтөч болсон Шүүхийн тухай багц хуулийг олон улсын стандартад бараг нийцсэн гэж мөн дүгнэсэн. Цаасан дээр байдаг биш амьдралд хэрэгждэг эрх зүйн эх сурвалжтай болсон гэдгийг GIZ-ийн шинжээчид дүгнэлээ. Мөн Монголын шүүхийг бүрэн ил тод, нээлттэй болсон гэж үзлээ. Энэ үр дүнгээ ирэх онд бататгах, олон нийтэд ойлгуулах нь чухал.

 

 

Шүүх эрх мэдлийг байгууллагыг үйлчилгээний байгууллага болгоно


Ирэх оны зорилго, зорилтын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж гурван асуудлыг ярилаа. Нэгдүгээрт, "Шүүх эрх мэдлийн байгууллагыг үйлчилгээний байгууллага болгох арга барил руу том алхам хийнэ. Үйлчилгээний байгууллагад тавигддаг нийтлэг стандарт тийм хүнд биш. Үйлчилгээний байгууллага яаж үйлчилдэг вэ тэр зарчмаар шүүх ажиллахаар арга барил, сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай. Үйлчлүүлэх гэж ирдэг хүмүүст гаргах орон зайгаа бэлтгэхээс энэ ажлыг эхэлнэ. Шүүх хэлбэрийн хувьд бүрэн нээлттэй болсон. Агуулга, чанарт бодох асуудал их бий. Үүнд анхаарах шаардлага байна.

Эрэлтийг судлах, мэдрэх нь үйлчилгээний байгууллагын алтан зарчим. Иргэд шүүхээс юуг хүсч байгааг судалж, мэдэрч байж хангах үүрэгтэй. Тиймээс иргэд шүүхээс юу хүсч байгааг байнга судалж байдаг соёлыг тамгын газрууд нэвтрүүлэх хэрэгтэй.

Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үүднээс шүүхэд гарч байгаа сайн мэдээг олон нийтэд хүргэх шаардлага бий. Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлээр хийсэн ажлаа олон нийтэд хүргэхийг зөвлөсөн. Шүүх ард түмний итгэл дээр тогтдог. Тиймээс итгэлийг нь бэхжүүлэх, дээшлүүлэх шаардлага бий” гэлээ.

 

Шүүгч, ажилтнуудыг хөгжүүлэх он болгоё


Хоёрдугаарт зорилтын тухайд "Шүүгч, ажилтнуудыг хөгжүүлэх он болгоё. Шүүгч, ажилтнаа хөгжүүлэхийн тулд дотоод сургалтдаа эргэлт гаргая. Орон нутаг дахь дотоод сургалтыг сайжруулах шаардлагатай боллоо. Шүүхийн захиргааны ажилтнуудад шүүгчид сургалт явуулах боломжтой. Орон нутгийн дотоод нөөц бололцоог дайчлахаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөлд ч захиалга өгөх боломжтой” хэмээсэн юм.

 

 

Хэмнэлтийн горимд шилжихээс аргагүй


Эдийн засгийн хямралаас үүдэж ирэх онд хэмнэлтийн горимд шилжихээс аргагүй болсныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцолсон юм. Үргүй зардал хаана гарч байгааг ажиглаж, бүх хүн хэмнэлттэй ажиллахаас аргагүй болсон. Хуучин цаас ашигладаг системд ч шилжихэд гэмгүй. Өмнөх гурван жилд төсөв, зардлын дунд орон зай байлаа. Харин одоо төсөв, бодит зардалтайгаа яг тулчихсан байгаа. Нэг хүн буруу үйлдэл хийхэд л санхүүгийн хомсдол үүсэх нөхцөл бий” гэсэн юм.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн court   Үзсэн: 921   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304