Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-01-2017, 15:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажлын тайлан

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2016 оны тайлангийн эхний үлдэгдэлээр 54 нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2015 оны 12 сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл нийт 943 нэхэмжлэлийг шинээр хүлээн авч 788 иргэний хэрэг шийдвэрлэжээ.

2016 оны бүтэн жилд шүүх нийт 943 нэхэмжлэл хүлээн авснаас 129 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 19 нэхэмжлэлийг буцааж, 4 хэргийг шилжүүлж, 788 иргэний хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 57 иргэний хэргийн үлдэгдэлтэй байна. Энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2711 захирамж, 57 тогтоол гарчээ.

2016 онд 328 эвлэрлийн материал хүлээн авч, шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.

- Тус шүүх нь 2016 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл 4 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж, 2016 оны 09 сарын 16-ны өдрөөс шүүгч Т.Бадрах нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 6 сарын хугацаагаар томилолтоор ажиллах болж 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан ба 2016 онд 1 шүүгч дунджаар 256 иргэний хэрэг шийдвэрлэж, эвлэрлийн 82 гэрээ баталгаажуулжээ.

2016 оны бүтэн жилд хянан шийдвэрлэгдсэн иргэний хэргийг төрлөөр нь авч үзвэл:

Ø Иргэний хуулиар-174

Ø Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар-455

Ø Гэр бүлийн тухай хуулиар-49

Ø Хөдөлмөрийн тухай хуулиар-19

Ø Газрын тухай хуулиар-1

Ø Нийгмийн даатгалын багц хуулиар-2

Ø Татварын ерөнхий хуулиар-13

Ø Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар-1

Ø Бусад хуулиар-74 хэрэг тус тус хянан шийдвэрлэжээ.

 

2016 оны бүтэн жилд хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн төрлөөр 2015 оны бүтэн жилийн мөн үетэй харьцуулж үзвэл:

 

 

Д/д

 

Хэргийн төрөл

Хэрэг шийдвэрлэсэн он

Харьцуулалт

 

2015 оны бүтэн жил

2016 оны бүтэн жил

тоо

хувь

1

Шийдвэрлэсэн хэргийн тоо

 

811

 

788

 

-23

 

-2.8%

2

Иргэний хуулиар

 

157

 

174

 

+17

 

+9.8%

3

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар

 

496

 

455

 

-41

 

-8.3%

4

Гэр бүлийн хуулиар

 

73

 

49

 

-24

 

-32.9%

5

Хөдөлмөрийн хуулиар

 

38

 

19

 

-19

 

-50%

 

6

Газрын тухай хуулиар

 

-

 

1

 

+1

 

 

7

 

Нийгмийн даатгалын багц хуулиар

 

-

 

 

2

 

+2

 

 

 

8

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар

 

-

 

1

 

+1

 

 

9

 

Бусад хуулиар

 

47

 

74

 

+27

 

+36.5%

 

 

2016 оны бүтэн жилд анхан шатны шүүхээс төрийн санд оруулсан улсын тэмдэгтийн хураамжийн дүн 49466049 төгрөг байна. Үүнээс 159 хэргийн 3453044.5 төгрөгийг буцаан олгожээ.

 

Нийт шийдвэрлэсэн 788 хэргээс 212 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

 

1.1. Шүүн таслах ажлын чанарын талаар

Тус шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт 811 иргэний хэргийн 16 буюу 1.9 хувь нь Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2 буюу 0.2 хувь хяналтын шатны шүүхэд тус тус хянагджээ. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:

 

Д/д

Он

/бүтэн жил/

Нийт шийдвэрлэсэн иргэний хэрэг

Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг

Үүнээс

Хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг

Үүнээс

хэвээр

өөрчлөлт

хүчингүй

хэвээр

өөрчлөлт

хүчингүй

1

2015

811

16

8

3

5

2

2

 

 

2

2016

788

20

6

7

7

3

1

2

 

 

Давж заалдах шатны шүүхээр хянагдсан нийт иргэний хэргийн тоо 2015 онтой харьцуулахад 20 хувиар өссөн, хяналтын шатны шүүхээр хянагдсан нийт хэргийн тоо 33.4 хувиар өссөн, давж заалдах шатны шүүх болонхяналтын шатны шүүхээр хянагдсан иргэний хэргийн тоо 21.8 хувиар өссөн байна.

Давж заалдах шатны шүүхээр хянагдсан нийт 20 хэргийн 30 хувь хэвээр, 35 хувь нь өөрчлөлтэй, 35 хувь хүчингүй, хяналтын шатны шүүхээр хянагдсан нийт 3 хэргийн 33.3 хувь хэвээр, 66.6 хувь нь өөрчлөгдөж шийдвэрлэгджээ.

2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар:

 

Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхдэх Эвлэрүүлэн зуучлал нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 2016 онд нийт 412/+227/ нэхэмжлэл болон өргөдлийг хүлээн авч, 1 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэхээс татгалзаж, өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу 34 өргөдлийг эзэнд нь буцаах ажиллагааг хийжээ.

Иргэд, байгууллагаас нийт 412/+227/ өргөдөл болон нэхэмжлэл хүлээн авсан нь өмнөх оноос 227 өргөдлөөр буюу 123.0 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Шийдвэрлээгүй үлдэгдэл нийт 35 өргөдөл, нэхэмжлэл байгаа бөгөөд бүгд хуулийн хугацаандаа байна.

Нийт хүлээн авсан нэхэмжлэл болон өргөдлийг маргааны төрлөөр нь авч үзвэл:

·Иргэний эрх зүйн маргаан-392

·Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн ганцаарчилсан маргаан-0

·Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан-20

Эвлэрүүлэн зуучлалын журмаар нийт 342 нэхэмжлэл болон өргөдлийг хуулийн хугацаанд нь хянан шийдвэрлэжээ.

Нийт 342 /+187/ өргөдөл болон нэхэмжлэлийг хуулийн хугацаанд нь хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 187 өргөдлөөр буюу 121.0 хувиар өссөн үзүүлэлтэй гарч байна.

Шийдвэрлэсэн маргааныг төрлөөр нь авч үзвэл:

·Иргэний эрх зүйн маргаан-323

·Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн ганцаарчилсан маргаан-0

·Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан-19 байна.

Үүнээс:

·Иргэний эрх зүйн маргаан-323

·Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн ганцаарчилсан маргаан-0

·Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан-3

буюу нийт 326 нэхэмжлэл болон өргөдөлд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж талуудыг эвлэрүүлж, 326 эвлэрлийн гэрээг байгуулан шүүгчийн захирамжаар баталгаажуулж, эвлэрэл амжилттай явагдлаа.

Харин:

·Иргэний эрх зүйн маргаан-0,

·Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан-16

буюу нийт 16 нэхэмжлэл болон өргөдөлд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж, эвлэрэл амжилтгүй болсон.

Маргааныг эрх зүйн харилцааны төрлөөр нь авч үзвэл:

 

Маргааны төрөл

Маргаан шийдвэрлэсэн он

Өсөлт + Бууралт -

2015 он

бүтэн жил

2016 он бүтэн жил

 

тоо

хувь

Шийдвэрлэсэн нийт тоо

155

342

 

+187

+121.0

Иргэний эрх зүйн маргаан

136

323

+187

+138.0

Үүнээс

Худалдах, худалдан авах болон арилжаа

11

23

+12

+109

Зээлийн төлбөр

109

 

276

+167

+153.2

Түрээсийн төлбөр

2

 

2

0

0

Гэм хорын хохирол

4

 

6

2

50

бусад

10

 

12

+2

+20

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн ганцаарчилсан маргаан

 

0

 

0

 

0

 

0

Үүнээс

Ажлаас үндэслэлгүй халагдсан

 

 

 

 

Цалин, хөлсний маргаан

 

 

 

 

бусад

 

 

 

 

 

Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан

18

19

+1

+5.5

 

2016 онд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар нийт 5500000/таван сая таван зуун мянга/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжаар орон нутгийн орлогод татан төвлөрүүлжээ.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад: Шийдвэрлэсэн нийт 342 нэхэмжлэл болон өргөдлөөс 326буюу 95.3 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 16 буюу 4.7 хувьд нь эвлэрэл амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 342 нэхэмжлэл болон өргөдлийн 323 буюу 94.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 19 буюу 5.6 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан тус тус эзэлж байна.

Иргэний эрх зүйн маргаанд 323 буюу 100 хувьд нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдсан бол гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд 3 буюу 15.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 16 буюу 84.2 хувьд нь эвлэрэл амжилтгүй явагдлаа.

Өмнөх онтой харьцуулахад: Хүлээн авсан нэхэмжлэл болон өргөдлийн тоо 227 өргөдлөөр буюу 123.0 хувиар, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 187 өргөдлөөр буюу 121 хувиар тус тус өссөн байна.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2016 онд нийт 996 нэхэмжлэл хүлээн авсанаас, 797 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь тайлангийн хугацаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэрэг, маргаантай харьцуулж үзэхэд шүүхийн ачаалалыг 43.0 хувиар,тухайн маргаандаа бол 75.1 хувиар бууруулж чадсан байна.

Энэ нь маргаанд оролцогчдын цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн, шуурхай, богино хугацаанд, чирэгдэл багатай, эвийн журмаар амар хялбар аргаар маргаанаа шийдвэрлүүлэх иргэдийн тоо улам бүр нэмэгдэж, шүүхийн ачаалал илт буурах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдэхэд тэргүүлэх ач холбогдолтой болох нь дахин батлагдлаа.

2.1 Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд сурталчлах, таниулах чиглэлээр:

2014 оны 02 сарын 04-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсад шинээр хөгжиж буй эвлэрүүлэн зуучлах тогтолцоо, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар шүүгч, ажилтнуудад зориулсан дотоодын сургалтыг явуулсан.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр /"АВ” телевиз/, "Архангайн амьдрал сонин”-д "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар улирал бүр мэдээлэл бэлтгэн, сэтгүүлчдэд улиралд нийт 2 удаагийн ярилцлага өгсөн.

"Нээлтэй шүүх” өдөрлөгийг аймгийн хэмжээнд зохион байгуулж, өдөрлөгийн үеэр иргэдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулж, гарын авлага, брошур зэргийг тараасан. Мөн Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Цахир, Тариат, Өндөр-Улаан сумдад албан томилолтоор ажиллаж, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал” сэдвээр иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг газар дээр нь хүлээн авч, шийдвэрлэсэн.

Иргэний эрх зүйн маргаан-326, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан-16 буюу нийт 342 хэрэг, материалыг үдэж, эмхэтгэн архивт хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон.

Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс батлан гаргасан "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх дүрэм, журам”, "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрэглэгдэх тэмдэглэлийн загвар, баримт, бүртгэлүүд”-ийг сайтар судлан, зохих журмын дагуу бүртгэлийг бүрэн хөтөлж, журмуудыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаа.

3.Бусад ажлын талаар

 

- 2016 оны төлөвлөгөөнд зааснаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

Ø Архангай аймгийн Ниймгмийн даатгалын хэлтэс, Архангай аймгийн Архивын тасаг, Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэстэй уулзалт зохион байгууллаа.

Ø Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачилсан гар бөмбөгийн тэмцээнийг үргэлжлүүлэн амжилттай зохион байгууллаа.

Ø Архангай аймагт шүүх байгуулагдсны 90 жилийн ойг угтаж, нээлттэй хаалганы өдрийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Ø Шүүгчийн туслах М.Бямбаахүү "Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтийг хангуулах, татварын өр барагдуулах талаар татварын байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах, татварын маргааныг урьдчилан шийдвэрлэх журам” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Ø Шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Мөнгөнтуяа "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах талаарх зохицуулалт, УДШ-ээс гаргасан тогтоол, зөвлөмж” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Ø Шүүгчийн туслах Б.Батгэрэл "Архивын баримтаас лавлагаа мэдээллээр үйлчлэх журмын талаар” архивын тасгаас ажилтан оролцуулж мэдээлэл солилцлоо.

Ø Шүүгчийн туслах Б.Ууганбаяр Улсын бүртгэлийн хэлтсээс ажилтан оролцуулж иргэний бүртгэлийн байгууллагын талаар мэдээлэл солилцов.

- 2016 оны 06 сард тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа "шүүхийн тэргүүний ажилтан” тэмдэгээр, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нар нь Улсын дээд шүүхийн "жуух бичиг”-ээр, шүүгч Ч.Жаргалан Монголын залуучуудын холбооны "тэргүүний залуу хуульч” цол тэмдэгээр, шүүгчийн туслах Б.Батгэрэл Монголын залуучуудын холбооны "тэргүүний залуу” алтан медалиар, шүүгчийн туслах М.Бямбаахүү, Б.Цогзолмаа нар Эрдэнэбулган сумын "баярын бичиг”-ээр тус тус шагнагдлаа.

- Ерөнхий шүүгч Д.Байгалмаа Архангай аймгийн Эрдэнэмандал, Жаргалант, Өлзийт сумдад, шүүгч Д.Бямбасүрэн Архангай аймгийн Тариат суманд тус тус нүүдэллэн ажиллалаа.

- Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй "Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах арга” гэсэн сэдвээр Баянхонгор аймагт зохион байгуулж буй сургалтанд ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Бямбасүрэн нар хамрагдлаа.

- Тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан нь 2016 оны тэргүүний шүүгчээр, шүүх хуралдааны нарийн бичигийн дарга Э.Мөнгөнтуяа оны тэргүүний шүүгчийн туслахаар, шүүгчийн туслах Б.Батгэрэл 2016 оны ёс зүйг эрхэмлэгч захиргааны ажилтнаар тус тус шалгарлаа.

 

 

 

 

 

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

 

 


Нийтэлсэн court   Үзсэн: 1385   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304