Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2017, 12:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эрүүгийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна

      Улсын Их Хурлаас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулиудыг баталж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхтэй холбогдуулан Эрүүгийн хэргийн мониторингийн ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Эрүүгийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна



      Ажлын хэсгийн ахлагч Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, гишүүн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, ШЕЗ-н Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар өөр өөрсдийн чиглэлээр шинэ хуулиудын хүрээнд системд өөрчлөлт оруулах даалгавар боловсруулж Хууль зүйн яамны Шүүх, Хууль зүйн цахим мэдээллийн нэгтсэн тогтолцоо бүрдүүлэх төсөлд хүлээлгэн өгч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс нийт эрүүгийн хэргийн шүүхүүдэд шинэчилсэн систем  нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нийтэлсэн court   Үзсэн: 994   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304