Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-06-2017, 16:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт илтгэлийн уралдаан

     Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь шүүхүүдийн тамгын газартай хамтран шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх талаар ач холбогдолтой, шинэ санал, санаачлагыг шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хуулийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, оюуны бүтээлч хандлагыг дэмжих, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор "ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ сэдэвт илтгэлийн уралдааныг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн байранд амжилттай зохион байгууллаа.

Тус илтгэлийн уралдаанд:

Тэргүүн байр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид,

Дэд байр: Архангай аймгийн шүүхийн тамгын газрын үйлчлэгч Ц.Идэр-Алтай,

Гутгаар байр: Архангай аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар,

Тусгай байр: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Батгэрэл нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.



Илтгэлийн уралдааны зорилго болох шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх талаар гарсан шинэ санал, санаачлагыг шүүхийн өдөр дутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллах болно. Иймд шагналт байранд шалгарсан илтгэгч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.



Шүүхийн тамгын газар


 


Нийтэлсэн court   Үзсэн: 775   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Дөрөвдүгээр сар 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304