Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-08-2017, 09:49   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж "Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Н.Халиловыг хүлээн авч уулзлаа.


     Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцдаг. Мөн хуулиар шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хэлбэрүүдийг тодорхойлсон. Хуульд заасан сонгон шалгаруулалтаар "Тэнгэр даатгал” ХХК шалгарсан. Улмаар 2017 оны наймдугаар сараас эхлэн жилийн хугацаанд шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг хариуцахаар Шүүхийн ерөнхий зөвлөлтэй гэрээ байгуулсан юм.


     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал бол шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарсан шинэ үзэгдэл. Монголын төр шүүгчийнхээ амь нас, эрүүл мэндийг даатгаж байгаа нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчдэд өгч буй үнэлгээ, хариуцлага юм” гэж онцоллоо.

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа 

     Мөн сонгон шалгаруулалтад шалгарч, жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийлээд "Бүх шүүгчтэй харилцаж компаниа болон даатгалын гэрээгээ танилцуулж ажиллаасай гэж хүсч байна. Монгол Улсын бүх шүүх онлайнаар холбогддог. Орон нутгийн шүүгчидтэй онлайнаар холбогдож сургалт, мэдээлэл хийх бүрэн боломжтой” гэсэн юм.


       "Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Н.Халилов "Манай компани хамтран ажиллаж байгаа байгууллагуудынхаа эрсдлийн удирдлагыг хариуцаж байна гэж ойлгодог. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн сургалтуудыг тогтмол хийдэг. Салбартаа сургалт, хөгжлийн чиглэлээр тэргүүлдэг. Мөн нөхөн төлбөрийн хурдаар бусад компаниудаас ялгарч ажилладаг” гээд хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 46   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Аравдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304