Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-09-2017, 10:05   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчдээс "Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.2.1, 2.2.4-т заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

Иймд дээр дурдсан шүүхүүдэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2017 оны 08 дугаар 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Томилолтоор ажиллах шүүгч нь Улаанбаатар хотод амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд "Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын дагуу шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:

1.Томилолтоор ажиллах тухай өөрийн хүсэлт /хэдий хугацаагаар томилолтоор ажиллах хүсэлтэй байгааг заавал дурдах/,

2.Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал,

3.Тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ,

4.Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл/маягтыг энд дарж татаж авна уу/,

 

Томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт С.Алтанхуяг /70008034, 96343305/-аас тодруулна уу.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн court   Үзсэн: 966   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304