Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-11-2017, 15:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл” сургалт боллоо

  "Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл” сэдэвт сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 28 шүүгч оролцов.                                               

       Сургалтын зорилго нь шүүгчдийн үнэт цаасны буюу хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны үндсэн зарчим, эрх зүйн зохицуулалтын онцлог, мөн чанарын талаар үндсэн мэдлэгийг өргөтгөж, үнэт цаасны зах зээлтэй холбоотой үүссэн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах салбар дундын болон хууль хэрэглээний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм.

      Сургалтад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг (LL.D) "Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн онцлог, зохицуулах зүйл” "Үнэт цаасны зах зээлийн харилцаа” сэдвээр, Монгол Улсын хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга С.Цэвэгмид "Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг” "Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч”  "Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа” "Үнэт цаасны зах зээл дэх зөрчил, маргаан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн практик" сэдвээр тус тус хичээл орлоо.                

       Тус сургалт нь шүүгчдэд Үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэгийг богино хугацаанд, эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу олгосноороо онцлогтой боллоо.

 

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн


Нийтэлсэн court   Үзсэн: 1049   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304