Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-04-2015, 08:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн ганцаарчилсан сургалт үргэлжилж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сургалтыг олон хувилбарт болон сонголтот тогтолцоонд шилжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд "Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ыг зохион байгуулж байгаа билээ.

 

 

Тус сургалтын 3 дугаар ээлжийн сургалтыг 2015 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Н.Болормаа, Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч М.Нармандах нар оролцлоо.

 

 

Судалгаа, сургалтын ерөнхий арга зүй, хууль зүйн эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих ур чадвар, толилуулга (презентэйшн) хийх арга зэрэг сэдвээр богино хэмжээний сургалт, ярилцлага, харилцан туршлага солилцох хэлэлцүүлэг өрнүүллээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч М.Нармандах сургалтын үр дүн, ач холбогдлыг дүгнэж хэлэхдээ "шүүгчдэд судлах, мэдлэгээ дээшлүүлэх гэсэн олон санаа, санаачлага байдаг. Үүнийгээ эргэцүүлэн бодож, дүгнэх, бодитойгоор хэрэгжүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлсэнд талархалтай байна. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар судалж нийтлэл бичих, эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх тодорхой зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд ганцаарчилсан сургалт чухал хувь нэмэр оруулсан”-г тэмдэглэх хэрэгтэй гэлээ.

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн court   Үзсэн: 1364   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304