Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-10-2018, 17:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

С.Шагдар: Шүүхэд ажиллаж байгаа хэн ч алдах эрхгүй


С.Шагдар: Шүүхэд ажиллаж байгаа хэн ч алдах эрхгүй

Гуч гаруй жил шүүгчээр ажилласан, ахмад настан Сэрээтэрийн Шагдартай ярилцлаа. Түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэгээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан өнгөрсөн долоо хоногт гардуулсан юм.

 

-Монгол Улсын шүүхийн түүхийг бичилцэж явсан Танд баяр хүргэе.


-Баярлалаа. Өвөө нь өдгөө 90 гаруй настай. Гуч гаруй жилд нь шүүгчээр ажилласан түүхтэй. Одоо ч Сүхбаатар аймгийнхаа шүүхтэй холбоотой, эд маань эргэж тойрч байдаг. Тэгэхээр миний амьдралын түүх тэр чигээрээ шүүхтэй холбоотой гэсэн үг. Монгол Улсын шүүхэд ажиллаж, шударга ёсыг тогтоох үйлсэд оролцож, одоо дүү нартаа санаж бодож байгаагаа харамгүй хэлж байгаа минь энэ насны буян гэж залбирдаг юм.


-Та шүүгчээр ажиллаж байсан үеэ дурсаж яриач.


-Би 1957 оноос Сүхбаатар аймгийн шүүхэд шүүгч, байнгын гишүүнээр ажиллаж эхэлсэн. Байнгын гишүүн нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд асуудлыг хэлэлцүүлдэг байсан юм. Аймгийнхаа сумдад ажиллаж хэрэг маргаан шийднэ. Сүхбаатар аймгийн шүүх бусад шүүхтэйгээ харьцуулахад ажлаараа дээгүүрт ордог. Ер нь эхний таван байрт багтдаг хамт олон байсан. Улсын дээд шүүхийн дарга Хорлоогийн Дамдинаас эхлээд арваад даргын нүүр үзлээ. Аймгийнхаа шүүхэд ч тийм тооны даргын нүүр үзсэн хүн. Ерөнхий шүүгчээ дарга гээд байгаа хэрэг шүү дээ.34 жил шүүгчээр ажиллаад 1990 онд гавьяаныхаа амралтад гарч байлаа.


-Таны ажиллаж байх үед ер нь ямар хүмүүс шүүгч болдог байв. Та яагаад шүүгчийн ажлыг сонгох болов?


-Аав ээж минь их бүдүүлэг байсан юм уу, боломж нь таараагүй ч юм уу. Намайг сургууль соёлд явуулаагүй. Одоогийнхоор яривал сургууль соёлгүй нөхөр л дөө. Ер нь тэр үед цөөхөн хүмүүс дунд, дээд мэргэжил эзэмшдэг байлаа. Идэвх, зүтгэлээрээ нийгэмд байр сууриа эзэлдэг байсан үе. Би Онгон сумын харьяат. 24 настайдаа багын дарга болж шүүгчээр ажиллах эхлэлээ тавьсан даа. Тэр үеийн багын дарга том албан тушаал байлаа шүү дээ. Багын даргаар ажиллаж байгаад аймгийн төвд ирж прокурорт мөрдөн байцаагч болсон. Тэндээ төд удалгүй шүүхэд нарийн бичгийн даргаар ажилласан. Нарийн бичгийн даргаар хэдхэн сар ажилласны дараа шүүгч болгосон доо.


-Сүхбаатар аймагт ямар хэрэг ихэвчлэн гардаг байв. Ачаалал их байв уу?


-Шүүх зургаахан орон тоотой байлаа. Дарга, орлогч, шүүгч, нарийн бичгийн дарга, бичээч, зарлага л ажиллана. Тэр үед иргэний хэрэг их гардаг байлаа. Манай аймгийнхан аажуу тайван хүмүүс. Тиймээс ч эрүүгийн хэрэг цөөн гардаг онцлогтой. Одоо дурсахад янз бүрийн л хэрэг шийдэж байж. Сангийн аж ахуйд түймэр гарч 8 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг шийдэж байлаа. Прокуророор Чулуун ажиллаж байсан юм. Шүүгч хүн алдаж болдоггүй. Алдвал хүний хувь заяа буруугаар эргэнэ. Хүний хувь заяаг шийддэг ажил учраас хариуцлагатай байхаас аргагүй. Миний шийдсэн хэрэг задарч байгаагүйг бодоход дажгүй л ажилласан бололтой.


-Та одоо ч шүүхийнхэнтэйгээ холбоотой байдаг гэж ярилаа. Сүүлийн жилүүдэд шүүхийн шинэтгэл өрнөлөө. Шинэтгэлийг та хэрхэн дүгнэж байна вэ?


-Бууриа эргэнэ гэдэг шиг аймгийнхаа шүүхэд ирж, хүүхдүүддээ эрхэлнэ ээ. Бас нэгэн насаа зориулсан шүүх маань хэчнээн сайхан болж байгааг харна, бахархана. Цаг үетэйгээ зохицсон шинэчлэл өрнөж байна гэж хардаг. Захиргааны шүүхтэй боллоо. Шүүгчид эрүү, иргэн, захиргаа гэж төрөлжиж ажилладаг болж. Өвөө нь чулуун барилгад пийшинд гараа ээж олон жил ажилласан. Одоо шүүхийн байр сайхан болсон. Хүн ороод ирэхэд тухтай байна. Залуус нь мэргэшсэн чадварлаг байгаа нь харагддаг. Залуустаа өөрийнхөө үеийг дурсаж, шүүхэд ажиллаж байгаа хэн ч алдах эрхгүйг сануулдаг. Гадуур шүүхийг элдвээр л хэлдэг болж. Зорилготой, зохион байгуулалттай гүтгэлэг маягийн яриа сонсогдож л байдаг. Тэр бүхнийг ажрахгүй ажлаа л сайн хийгээрэй гэж захидаг. Шүүхэд ажиллаж байгаа нэг хүн алдахад, хазгай гишгэхэд өөрийнх нь биш шүүхийн нэр гарна шүү гэж байнга сануулдаг. Шүүхдээ ирээд эд нартайгаа уулзахад сайхан байдаг.


-Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн үү?


-Манайх есөн хүүхэдтэй. Нэг хүүхэд маань шүүхэд ажиллаж байгаад больсон. Дийлэхгүй оргивол шүүхийн нэрийг бодоод боль гээд хэлчихсэн.


-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн court   Үзсэн: 900   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304