Нүүр хуудас > Мэдээлэл > Тендерийн урилга

Тендерийн урилга


14-02-2019, 15:05. Зохиогч: court


Огноо: 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ширээний компьютер нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ШЕЗ/201901001

     Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ширээний компьютер нийлүүлэх цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар /цахимаар/ худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

     -Борлуулалтын хэмжээ: 2017, 2018 он тус бүрийн борлуулалтын хэмжээ 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөс багагүй

     -Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд 80,000,000 /наян сая/ төгрөгөөс багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. /2017, 2018 он/

     Тендерийн хамт 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

     Тендерийг2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо, Хувьсгалын зам-22, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр-

208 тоот, Утас: 70008028

 


Бусад