Нүүр хуудас > Мэдээлэл > АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 2-Р УЛИРЛЫН СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЭЛ

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 2-Р УЛИРЛЫН СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЭЛ


30-06-2020, 17:02. Зохиогч: court

2020 оны 2-р улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 206 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 137 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс: 129 маргаан буюу 94.1 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна.

Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

График-1. 2020 оны 2-р улиралд тус шүүхээр нийт 645 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 129 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 20 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

График-2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 137 өргөдлийн 129 буюу 94.1 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 8 буюу 5.8 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ

Бусад