Нүүр хуудас > Мэдээлэл > Илтгэлийн уралдаан явагдлаа

Илтгэлийн уралдаан явагдлаа


21-04-2016, 17:08. Зохиогч: court
 Монгол улсад орчин үеийн шүүх байгуулагдсаны 105 жил, Архангай аймгийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит, Архангай аймгийн шүүхийн захиргааны ажилтнуудын дунд зохоин байгуулсан "Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл”-ийн уралдаан 2016-04-21-ны өдөр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Тус илтгэлийн уралдаанд Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Г.Нямдаваагийн "Шүүхийн шинэчлэлийг өнөөдрөөс өөрөөсөө эхлүүлэх” илтгэл Тэргүүн байр, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн ерөнхий шүүгчийн туслах О.Батцэрэнгийн "Нээлттэй шүүх ба шүүхийн эмч” илтгэл Дэд байр, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслах Н.Чинзоригийн "Шүүхийн хөгжил, шинэчлэлийн асуудал” илтгэл Гутгаар байр тус тус шалгарлаа. Илтгэлд идэвхтэй оролцсон захиргааны ажилтнууд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.

 





 
Шүүхийн тамгын газар

Бусад