Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

 

Манай шүүхийн эрхэм зорилго:

Шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа байж, шударгаар шүүх нь манай шүүхий эрхэм зорилго мөн гэж тодорхойлсон.

 

    Энэ эрхэм зорилгоо хэрэгжүүлэх үүднээс тус тамгын газар нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн чиг үүргийн хүрээнд шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр ханган ажиллаж байна. Архангай аймгийн шүүх нь анх Цэцэрлэг мандал аймгийн яамны зарга шийтгэх хэлтэс нэртэйгээр 1924 онд байгуулагдсан байна. Шүүх явдалын яамны олон хот, аймаг, хошуудад шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах 1926 оны 912 тоот тогтоолыг үндэслэн Цэцэрлэг мандалын аймгийн яамны 1926 оны 10-р сарын 08-ны өдрийн 2781 тоот тогтоолоор мөн яамны дэргэдэх зарга шийтгэх хэлтсийг Архангай аймгийн шүүн таслах газар болгон өөрчилсөн. Тус хэлтэс нь дарга, нарийн бичгийн дарга, байцаагч, зарлага, ардын жинхэнэ төлөөлөгч орлогч гэсэн бүтэц зохион байгуулалттай байсан. Мөн хошууны шүүхүүдийг байгуулж, түүнд ардын жинхэнэ төлөөлөгчөөр 12, орлогч төлөөлөгчөөр 6 хүнийг сонгожээ. Тамгын газар нь анх 1993 онд шүүх байгуулах тухай хуулиар Тамгын хэлтэс нэртэй байгуулагдаж байсан. 


    Архангай аймаг дахь шүүхүүд нь Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Архангай аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн бүтэцтэй, анхан шатны 3-н шүүх, давж заалдах шатны шүүх ажиллаж байна.

 

 

-Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн түр орлон гүйцэтгэгчээр Р.Алтанцэцэг,

-Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Байгалмаа,

-Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Одонтуяа,

-Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Т.Даваасүрэн,

-Шүүхийн тамгын газрын даргаар Ц.Эрдэнэцогт нар ажиллаж байна.

 

  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 3 шүүгч,

  Иргэний хэргийн анхан шатны шүүх 3 шүүгч,

  Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2 шүүгч,

  Давж заалдах шатны шүүх 3 шүүгч нийт 11 шүүгч ажилладаг.

  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд томилолтоор ажиллаж байгаад тус шүүхэд шилжин ажиллахаар ШЕЗ-өөс МУ-н Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн одоогоор Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байна.


Шүүхийн тамгын газар төрийн захиргааны ажилтан 15, үйлчилгээний ажилтан 10 нийт 25 орон тоотой ажилладаг. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар нь дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:


 

  • Тамгын газрын дарга -1
  • Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн-1
  • Эвлэрүүлэн зуучлагч -1
  • Эвлэрүүлэн зуучлагчийн туслах -1
  • Мэдээлэл лавлагааны ажилтан -1
  • Мэдээлэл технологийн ажилтан -1
  • Архив,бичиг хэрэг -1
  • Нягтлан бодогч -1
  • Нярав- 1
  • Шүүгчийн туслах -8
  • Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга -3
  • Жолооч -1
  • Үйлчлэгч -2
  • Бичиг хүргэгч- 1
  • Цахилгаанчин -1   

                                            

                                         Манай тамгын газрын хамт олон



 


 

Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304