Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-03-2023, 17:56   Хэсэг: Шийдвэрийн хураангуй Эрүү   Сэтгэгдэл: 0  

ОЛОН ТООНЫ МАЛ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДЭД ХОРИХ ЯЛ ШИЙТГЭВ

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022.12.28 №17 ШТ

Шийдвэрийн тойм №03, 2023.03.17

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Аймгийн Прокурорын газраас Б-г 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Т сумын Б багийн Х гэх газар бэлчээрт байсан хохирогч Г-ийн 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.

 

Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Г-ийн 54 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлсан болох нь тогтоогдсон.

 

Анхан шатны шүүхээс Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 жилээс 8 жил хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд зааснаас хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84111?daterange=2022-01-01%20-%202023-02-12&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг

 


Нийтэлсэн court   Үзсэн: 363   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304