Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАРИМТЫГ НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТУЛГАН ШАЛГААГҮЙ НЬ ХУУЛЬ БУС БОЛЖЭЭ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 109/ШШ2022/0102

Тоймын огноо, дугаар: 2023 оны 3 дугаар сарын 09, Дугаар 7

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүхэд нэхэмжлэгч С нь "ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу ажилласан жил нөхөн тооцуулахаар Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн боловч баталгаажилтын хуудас нь хэвлэгдэж ирээгүй” гэж,

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс "Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох хуулиар баримтыг бүртгүүлж, программд баталгаажсан боловч мөнгө төлөөгүй байдалтай байсан. .. Энэ үйлдэл нь тухайн иргэний өөрийн буруутай үйлдэл тул манай байгууллага хариуцахгүй” гэж тус тус маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Учир нь, С нь Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу 20.. оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар холбогдох баримтуудаа өгсөн, .. аймгийн .. сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн дансанд 78120 төгрөгийг тушаасан нь тогтоогдсон.

С-ээс ирүүлсэн холбогдох баримт бичгийг хянаж шалгаагүй, төлсөн шимтгэлийн баримтыг нягталж үзээгүй, тухайн тодорхойлолтод он, сар, өдөр бичигдээгүй, гарын үсэг зурагдсан эсэхийг шалгаж, нэгдсэн мэдээлэлтэй тулган шалгаагүй ньтухайн нийгмийн даатгалын ажилтаны буруутай үйлдэл гэж үзлээ.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11762?daterange=2022-10-20%20-%202022-10-31&id=1&court_cat=3&bb=1

 

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

Нийтэлсэн court   Үзсэн: 181   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304