-1

ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЛИЙН ГЭРЭЛТ САМБАРЫГ ШИНЭЧЛЭЛЭЭ

2024-05-19    |   31

Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг бий болгох, Захиргааны хэргийн шүүхийн онцлогийг танин мэдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хүрээнд аймгийн шүүхийн гадна талбайд байрлах иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулсан мэдээлэл тавьдаг гэрэлт самбарыг шинэчлэн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгаар цуврал мэдээллийг бэлтгэж тавьж байхаар төлөвлөөд байна.

Эхний удаад захиргааны байгууллагад иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх-урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар хялбаршуулсан зурагт мэдээллийн хуудастайгаар шинэчлэн байршууллаа.

Цаашид тус самбар дахь мэдээллийг тодорхой цаг хугацаанд шинэчилж байх юм.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .