Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-05-2015, 10:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

” Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” тэмцээний 3 дугаар бүсийн тэмцээн зохион байгуулагдлаа

 Архангай аймагт ” Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015”тэмцээний 3 дугаар бүсийн тэмцээн зохион байгуулагдлаа

 

Шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх , хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтны мэдлэг, ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, зорилготой” Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг -2015”тэмцээний 3 дугаар бүсийн тэмцээн 2015 оны 5 сарын 1-ны 2 өдрүүдэд Архангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Архангай, Булган, Хөвсгөл аймгийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцов.

Тэмцээн 8 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд дараах баг, тамирчид Тэргүүн байрт шалгарсан тул Улаанбаатар хотод зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох Батламж олгов. Үүнд:

Гар бөмбөг: Эрэгтэй:

 

Архангай аймаг. Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн баг тамирчид

 

Гар бөмбөг: Эмэгтэй

Булган аймаг. Сум дундын 4 дүгээр шүүхийн баг, тамирчид

 

Сагсан бөмбөг: Эрэгтэй

Архангай аймаг. Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн баг тамирчид

 

Сагсан бөмбөг: Эмэгтэй

Булган аймаг. Сум дундын 4 дүгээр шүүхийн баг, тамирчид

 

Олс таталтын төрөлд:Хөвсгөл аймаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Сум дундын 27 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн баг, тамирчид

 

Ширээний теннесийн төрөлд:Архангай аймаг. Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Г.Гүн-Эрдэнэ, Д.Насанжаргал нар алтан медаль

 

Шатарын төрөлд:Хөвсгөл аймаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Сум дундын 27 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн Ч.Батсүх, Л.Уранчимэг нар алтан медаль

 

Снукер биллъярды төрөлд: Хөвсгөл аймаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Сум дундын 27 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн шүүгч Эрдэнэ-Очир

Архангай аймаг. Сум дундын 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа нар алтан медаль хүртлээ.

 

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажил мэргэжил, ур чадварын уралдаанд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Сум дундын 27 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн шүүгчийн туслах О.Уранчимэг, Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Цэнгүүн нар тус тус Тэргүүн байрт шалгарсан байна.

 

http://dc105.4shared.com/img/zF1JVgKyba/s7/14d1c8e8db0/DSCN6045.jpg
http://dc105.4shared.com/img/02a7K55fce/s7/14d1c8ea138/DSCN6094.jpg
http://dc105.4shared.com/img/Zt5_RhRNce/s7/14d1c8ea520/DSCN6166.jpg
http://dc105.4shared.com/img/WA1GTwdyba/s7/14d1c8ea908/DSCN6172.jpg
http://dc105.4shared.com/img/Nr_2l1O_ba/s7/14d1c8eb4c0/DSCN6644.jpg
Шүүхийн тамгын газар

Нийтэлсэн court   Үзсэн: 1267   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306