Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нэхэмжлэлийн загвар харах

АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙДАЛ ТОГТООЛГОХ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР 


АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:


2010.4.11 Эрдэнэбулган сум

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 5-24 суух Боржигон овгийн 

Ганбатын Бат

Нэхэмжлэлийн шаардлага: 1978 оны 2 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ганбатын Бат  1978 оны 2 сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ялалт" нэгдэлд малчинаар орж 1990 оныг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир 1978 оны 2 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. 

 

Нэхэмжлэл гаргасан:.......................... /Г.Бат/

 

Хавсаргасан материал:

- Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар батлуулсан 1 хуудас

- Хамт ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт 2 хуудас

- Архивын албаны лавлагаа 1 хуудас

- Баярын бичиг 1 хуудас

 

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР 


 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2010.1.11 Эрдэнэбулган сум

Нэхэмжлэгч: Эрдэнэбулган сум 5 -р баг, 2-16 тоотод оршин суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа 

Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас /

Хариуцагч: Жаргалант сум Рашаант -р баг, 2-16 тоотод оршин суух, Монгол овгийн Баатарын Бат

Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас

Нэхэмжлэлийн шаардлага: Баатарын Батаас гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах, 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь нөхөр Б.Баттай 1990 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1992-07-24-нд хүү Д.Батгэрэл, 1996-11-24-нд охин Д.Батцэцэг, 1999-05-14-нд хүү Д.Батболд нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үед агсан согтуу тавьж, зоддог болсон. Миний хувьд 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Нэхэмжлэлдээ:

1. Гэрлэлтийн баталгааны хуулбар 1ш

2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 3 ш

3. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш

4. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:.......................... /Дашийн Цэндмаа/


ИРГЭНИЙГ ЭРХЗҮЙН ЧАДАМЖГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР


АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

 

2010.4.11 Өлзийт сум

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өлзийт сумын Иргэдийн
 төлөөлөгчдийн хурал
 Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Батын Доржийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Өлзийт сумын ИТХ-аас Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 6.5, Иргэний хуулийн 18.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143 дугаар зүйлд зааснаар Галт сумын 3-р багийн иргэн Бат овогтой Доржийг эрх зүйн чадамжгүйд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас

2. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт 1 хуудас

3. Сумын ИТХ-ыг төлөөлж оролцох төлөөлөгчийг томилсон итгэмжлэл 1 хуудас

4. Шинжээч томилуулах тухай хүсэлт 1 хуудас зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/


 

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОНД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2010.4.11 Жаргалант сум

Нэхэмжлэгч: Жаргалант сум Хайрхан баг, 4 дугаар гудамжны 11 тоотод

суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Батын Доржийг сураггүй алга болсонд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь нөхөр Б.Доржтой 1999 онд танилцаж, гэр бүл болсон. Бид 2003 оныг хүртэл хамт амьдарч байсан ба нөхөр маань 2003 оны 2 дугаар сард ОХУлс руу хувийн ажлаар яваад эргэж ирээгүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй алга болсон 2003 онд нөхрийгөө алга болсон талаар Цагдаагийн байгууллагад хандаж эрж хайсан боловч өнөөдрийг хүртэл хэл сураг гарсангүй энэ талаар нөхрийн маань эцэг, эх ч мэдэж байгаа иймд сураггүй алга болсонд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт 1 ш
2. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 1ш

3. Б.Доржийн иргэний үнэмлэхний хуулбар 1ш
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
5. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/


 

ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

АРХАНГАЙАЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2010.4.11 Жаргалант сум

Нэхэмжлэгч: Жаргалант сум тахилт баг, 12-14

суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд хүү Батыг төрүүлсэн тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашд хүү Батыг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна, Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Дашийн иргэний үнэмлэхний хуулбар 1 ш
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш

3. Үрчлэлтийн гэрчилгээний хуулбар 1 ш
4. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304