Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-05-2015, 09:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Захиргааны эрх зүйн шүүгч-багш нарын сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран захиргааны эрх зүйн шүүгч-багш нарын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа нар оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ захиргааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах, давтан сургах, шүүгч-багш нарыг бэлтгэхэд 2004 оноос хойш тууштай хамтран ажиллаж буй Ханнс-Зайделийн санд талархал илэрхийлээд, энэ удаагийн сургалтын хүрээнд захиргааны хэргийн шүүгчдэд зориулсан хууль хэрэглээний сургалтын сэдэв, агуулгыг тодорхойлж, сургалтын гарын авлага бэлтгэх ажлын төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлаар санал солилцоно гэдгийг онцоллоо. 


Сургалтыг ХБНГУ-д захиргааны байгууллага, захиргааны хэргийн шүүх, захиргааны сургууль зэрэг байгууллагуудад олон жил ажилласан туршлагатай ХБНГУ-ын Бавари мужийн Захиргааны сургуулийн захирал асан доктор Ю.Харбих удирдан явуулж байгаа бөгөөд захиргааны ерөнхий хуулийн (төсөл) зарчмууд, зохицуулах харилцаа сэдвээр сургалтыг эхлүүллээ.

Сургалтаар захиргааны актын биелэлтийг түтгэлзүүлэх үндэслэл, журам, эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэх зэрэг захиргааны процессын эрх зүйн хүрээний асуудлаар сургагч багш болон оролцогчид харилцан мэдлэг, туршлагаа солилцоно. Сургалт 2015 оны 5 дугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 1190   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306