Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-06-2015, 09:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөл

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

 

 

 

БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлд хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улсаас 10 шүүгчийг тус улсад 2015 оны 9 дүгээр сард богино хугацааны сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдах сургалтын хөтөлбөрт оролцогчдын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сургалтын зорилго

БНИУ-ын болон Европын холбооны гишүүн улсуудын эрх зүйн тогтолцоо, шүүх, шүүгчийн үйл ажиллагааны сайн туршлагаас суралцахад чиглэнэ.

Сонгон шалгаруулалтад хэн оролцож болох вэ?

БНИУ-ын эрх зүйн болон шүүхийн тогтолцоо, шүүх, шүүгчийн сайн туршлагыг судлах, өөрийн улсад нэвтрүүлэх хүсэл эрмэлзлэлтэй шүүгч оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтын бүртгэл

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн Шүүхийн хүний нөөцийн газрын Сургалтын хэлтэст ирүүлнэ. Үүнд:

1. Нэр дэвшүүлэх мэдүүлэг; (Мэдүүлгийг энд дарж татаж авна уу)

2. Эссэ;

Дараах сэдвүүдээс аль нэгийг сонгон бичих:

·Шүүхийн шат бүрийн бие даасан байдал;

·Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал;

·Шүүгчийн хууль тайлбарлан хэрэглэх ур чадвар;

·Шүүгчийн хариуцлага;

(Эссэгээ 500 үгэнд багтаан компьютерээр бичсэн байх бөгөөд үсгийн фонт Arial 11, мөр хоорондын зай 1.5 – аар бичсэн байна.)

3. Сургалтад хамрагдах үед БНИУ болон Европын холбооны улсуудын шүүхийн сайн туршлагыг судлах, тодруулах асуудлыг тусгасан хувийн төлөвлөгөө;

4. СV (товч намтар);

Дээрх материалыг бүрдүүлэн 2015 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор шуудангаар эсвэл altanhuyag@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ.

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 1079   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306