2019 онд Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь иргэд, байгууллагаас нийт 477 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 300 эрх зүйн маргааныгшийдвэрлэжээ. Үүнээс: 294 маргаан буюу 98.0хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар хийгдсэн сүүлийн 3 жилийн
маргааны үзүүлэлт
Он |
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл |
Шийдвэрлэсэн маргааны тоо |
Үүнээс: Эвлэрэл амжилттай болсон |
2017 он |
620 |
460 |
454
|
2018 он |
422 |
297 |
281
|
2019 он |
477 |
300 |
294
|
График-1. Шийдвэрлэсэн өргөдлийн амжилттай эвлэрэл /хувь/

График-2. 2019 онд тус шүүхээр нийт 805 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 300 маргаан шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 37.2 хувиар бууруулсан байна.

График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 300 өргөдлийн 292 буюу 97.3 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 7 буюу 2.3 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, 1 буюу 0.4 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан тус
тус эзэлж байна.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ