Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-07-2015, 10:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол, тэмдэг хүртсэнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд өөрийн биеэр гардуулж өглөө. Тэмдэгээ энгэртээ гялалзуулсан шинэхэн гавьяатыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М. Батсуурь, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Тамгын газрын дарга Ж. Наранпүрэв, хамт олны төлөөлөл, гэр бүлийнхэн, найз нөхөд, үр ач нар нь баяр хүргэн цэцгийн баглаа барин угтсан юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, МУ-ын гавьяат хуульч Л.Бямбаа нар хүрэлцэн очиж баяр хүргэж, шинэхэн гавьяатад хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа гавьяатыг суулгасан машины цуваа Дээд шүүх рүү зорьсон юм. Улсын дээд шүүхийн хамт олон шинэхэн гавьяатаа үүднээсээ эхлээд ёслол хүндэтгэлтэй угтан авч, баяр хүргэж, албан ёсны арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг нээж "Манай хамт олонд баярт үйл явдал тохиож байна. Манай хамт олны дундаас О.Зандраа шүүгч маань Монгол Улсын гавьяат хуульч хэмээх өндөр цол хүртсэнд баяртай байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнийг Төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулна” гэв. 

Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ

Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ
Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ

 

Улсын дээд шүүхэд шагналын хур буулаа


Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсан бөгөөд хуулийн байгууллагад олон жил өндөр бүтээлтэй ажилласан Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, шинжээч Ш.Даваадулам нарыг "Алтангадас” одонгоор, эмч А.Ариунболорыг "Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнасныг дуулгав. Ийнхүү Улсын дээд шүүхэд шагналын хур бууж, давхар баяр тохиолоо. Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ 

 

Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ

Тэдний шагналыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг гардуулж өгөөд нийт шагналтнууддаа хамт олныхоо нэрийн өмнөөс алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Тэрээр баяр хүргэж хэлсэн үгэндээ "Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын өмнө шүүгчид маань төрийн дээд одон медалиар шагнуулсанд баяртай байна. Монгол Улсын гавьяат хуульч О.Зандрааг бид бүгд сайн мэднэ. О.Зандраа маань 1981 оноос өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр шүүхийн төлөө зүтгэж, одоо ахмад ажилтны нэг болсон байна. Гэхдээ нас бол хаа ч байсан. Тогтоол гүйцэтгэгчээс эхлээд бүх шатны шүүхэд шүүгчээр ажиллаж, шүүхийн төлөө, дагнасан шүүх байгуулах, шүүгчдийг мэргэшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Захиргааны хэргийн шүүх дагнан байгуулагдаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ шүүхийг байгуулахад төдийгүй шүүхийн шинэтгэл, Шүүхийн тухай багц хуулийг батлуулах, хэрэгжүүлэхэд О.Зандраа гар бие оролцсон. Төр засаг ажлыг нь үнэлж, шагналаа. Бидний дунд гавьяат хуульч ажиллах боллоо. Түүнчлэн шагнал авсан бусад хүмүүстээ ч бас баяр хүргэе. Шинжээч Ш.Даваадулам бид хоёр 1982 оноос шүүхэд хамт ажиллаж байгаа. А.Ариунболор эмчийг ч бүгд мэднэ. Бүгд эмчлүүлдэг. Ганц дайчин ганцаардахгүй гэж бидний эрүүл мэндийг сахин хамгаалж, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулахад энэ хүний оруулж байгаа үүрэг их. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хүсч, цаашдаа улам амжилттай ажиллаарай гэж хүсье. Удахгүй баяр наадам болно. Бид хагас жилийнхээ ажлыг дүгнэсэн. Хамт олондоо баярын мэнд хүргэе. Сайхан баярлаад эрч хүчтэйгээр ажиллаарай” гэлээ.


 

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь шагналтнуудад хандаж "Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяртай давхцуулж шагнуулсан та бүхэндээ хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэе. О.Зандраа шүүгч маань амьдралынхаа идэвхтэй 34 жилийг шүүх байгууллагад зориулсан. 2004 оноос эхлэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр томилогдож, Захиргааны шүүхийн шавыг тавьж, шанг татсан гавьяатай хүн. Нүдээ олсон шагнал байна. Та бүхэндээ ажил үйлст нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг "О.Зандраатай залуу наснаасаа л цуг ажиллаж байлаа. Буржгар, өтгөн хар үстэй байсан. Одоо үс нь жаахан шингэрч, бусдаар хэвээрээ байна. Бүх шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байснаас гадна шүүхийн шинэтгэлийн том алхам болох Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдахад маш том хувь нэмрээ оруулсан хүн. Хийсэн юмтай, хэлэх үгтэй гавьяат хуульч төрж байгаад баяр хүргэе. Хуулийн байгууллагад 30-аад жил ажилласан, Алтангадас одонгоор энгэрээ мялаасан шүүгч,шинжээч хоёртоо ч гэсэн баяр хүргэе” гээд Эрүүгийн хэргийн танхимын хамт олны өмнөөс алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барив. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр мөн баяр хүргэлээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны тэргүүн Х.Батсүрэн холбооныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, гишүүдийн сэтгэл шингэсэн мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадагийг гардуулсан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн нар мөн тус бүртээ хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, алд цэнхэр хадаг мөнгөн аягатай сүү гардуулсан юм. Э.Лхагвасүрэн шүүгч баяр хүргэж хэлсэн үгэндээ "Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулах хэрэгцээ шаардлага бий болсон цаг үеэс эхлэн энэхүү шүүхийг байгуулах, төлөвшүүлэх үйл ажиллагаанд Таны оруулсан хувь нэмэр цаглашгүй их юмаа. Эр бяр нь ханасан, ухаан тэгширсэн, хуульч хүн бүрийн хүсэл болсон гэхдээ хүссэн болгон нь хүртэж чаддаггүй энэ хүндтэй шагналыг хүртсэнд баяр хүргэе. Захиргааны шүүхийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийг хүндэтгэж, хамт олныхоо нэрийн өмнөөс талархсан сэтгэлээ илэрхийлье” гэж байлаа.

 

 

Гавъяат хуульч О.Зандраа хамт олондоо хандаж:


"Энд хуран цугларсан хамт олондоо баярын мэнд хүргэе. Шүүх гэдэг их айлын босгыг алхаж орж ирээд 34 жил болсон байна. Энэ шагналыг хүртсэн нь миний хувьд нэр төрийн асуудал байлаа. Хийж бүтээсэнд маань төдийгүй цаашдаа ч хийх ажлыг маань үнэлж өгсөн шагнал гэж бодож байна. Та бүхэнгүйгээр би хувь хүний хувьд хэнсэн билээ. Үнэхээр хамт олон гэдэг хүчтэй байдаг юм байна. Та бүхэндээ баярлалаа, бүгдээрээ сайхан наадаарай” гэсэн юм. Үүний дараа Улсын дээд шүүхийн хамт олон шагналтнуудтай дурсгалын зураг татуулснаар энэхүү арга хэмжээ өндөрлөлөө.

Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ

Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ

Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ

Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ

Дээд шүүхийн шүүгч О.Зандраа Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ



 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1756   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306