Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-06-2022, 12:38   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээ

· Нэхэмжлэл /гомдол/-ийн тухайд:

Тус шүүх нийт 34 нэхэмжлэл хүлээн авч, 19 нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, 11 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2 нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан 1, хүлээн авсан 1 нэхэмжлэл байна.

 

· Хэргийн тухайд:

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны үлдэгдэл 13 хэрэг, давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн 3, захиргааны хэрэг үүсгэсэн 19, хэргийг тусгаарласан 1, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэлэлцэж буй 1, адил шатны шүүхэд шилжүүлсэн 1, нийт хянан шийдвэрлэвэл зохих 36 хэргээс 22 хэргийг хянан шийдвэрлэж, үлдэгдэл 14 хэрэг байна.

 

ХХША-д байгаа хэргийг маргааны төрлөөр ангилан үзвэл:

 

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар:

· Шүүхийн шийдвэр-22

· Ерөнхий шүүгчийн захирамж-39

· Шүүгчийн захирамж-187

· Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол-34

· Явсан бичиг-191

· Ирсэн бичиг-17

· Гүйцэтгэх хуудас-2, шийтгэвэр 1, өргөдөл гомдол 6 хүлээн авч шийдвэрлэсэн байна.

 
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

 


Нийтэлсэн court   Үзсэн: 386   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306