Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 117 дугаар зарлигаар шүүхийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг төрийн дээд "Алтангадас одон"-оор шагнагдлаа.

В.Цэцэнбилэг шүүгчдээ Архангай аймгийн шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
