Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-03-2024, 16:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын албан хаагч нарын дотоод сургалтын 2024 оны төлөвлөгөөнд заасны дагуу сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нар "Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам болон Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хүргүүлэх журам" сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус шүүхийн шүүгчийн туслах Э.Энххүү нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу илтгэх урлаг сэдвээр сургалтад хамрагдаж, энэ талаарх өөрийн олж авсан мэдлэгээ бусдадаа хуваалцлаа.


АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 
Нийтэлсэн court   Үзсэн: 101   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306