Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-11-2015, 09:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шүүхийн ерөнхий

зөвлөлийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар "анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгчийн 9 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарласан.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад Монгол Улсын Үндсэн хуульд заасан болзол болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангасан иргэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mnхаягт хандан бүртгүүлнэ.

 

Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг Шүүхийн мэргэшлийн хороо 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь хуульд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна.Үүнд:

 

·хууль зүйн дээд боловсролтой;

·мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

·ял шийтгүүлж байгаагүй;

·шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй;

·бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

·шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

·хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;

·мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

·мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;

·шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

·бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол,шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·анхан шатны шүүхийн шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай;

·шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай;

·мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн байх

 

Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;

·удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадвартай байх.

 

Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл дараах баримт бичгийг бүрдүүлэн, шүүгчийн сонгон шалгаруулалтын програмын www.shuugch.songon.mn хаягаар бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу.

 

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлэн www.shuugch-songon.mn цахим хаягаар бүртгүүлнэ. Үүнд:

 

1.Өргөдөл/Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй эсэх ээ, мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг сурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/

2.Төрийн албан хаагчийн анкет /Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү./

3.Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/

4.Цээж зураг /3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсан зураг/

5.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон Их, дээд сургууль төгссөн диплом/тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байххаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулан авч ирэх/

6.Хуульчийн гэрчилгээ /Хууль зүйн сайдын хэдэн оны хэддүгээр тушаалаар олгосон, тушаалын хавсралтад заасан өөрийн овог, нэрийг тодруулж тэмдэглэсэн хуулбар/

7.Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт /баг, хорооны Засаг дарга болон ТҮЦ машинаас/

8.Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтэрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/.

 

9.Эрүүл мэндийн үзлэгийн маягт

Дээр дурдсан баримт материалыг бүрдүүлэн өнгөтөөр скан хийн www.shuugch-songon.mn цахим хаягт хавсаргана. Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу!

НӨӨЦӨӨС НЭР ДЭВШИГЧИЙН

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Нөөцөөс нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бичиг хэрэгт ирүүлнэ үү. Үүнд:

·Өргөдөл /Өргөдөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан, аль шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээнд авсан оноо, одоо нэрээ дэвшүүлж буй шүүх, шүүгчийн албан тушаалын нэр, хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гаргахыг зөвшөөрч буй эсэхийг заавал тусгаж, хуудас бүрт гарын үсэг зурж, огноог бичсэн байна./

·Төрийн албан хаагчийн анкет /Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү./

·Шүүгчийн албан тушаалд томилоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт/Эрүүл мэндийн үзлэгийн маягтыг www.judcouncil.mn-мэргэшлийн хороо- нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг хэсгээс авах боломжтой. Шүүгчээр ажиллаж буй нэр дэвшигчид хамаарахгүй болно./

·Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж, өргөдөлд хавсаргах. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно.Шүүгчээр ажиллаж буй нэр дэвшигчид хамаарахгүй болно./

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН 2015 ОНЫ 165 ДУГААР ТУШААЛААР ЗАРЛАСАН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХСУЛ ОРОН ТОО

 

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч

 

1

2

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч

1

3

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

4

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

1

5

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

3

6

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

7

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

 

Нийт

9

 

Шүүгчийн сонгон шалгаруулалттай холбогдох албан ёсны мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn хаягаар болон Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба 70008041, 327697 дугаарын утсаар тодруулна уу.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.11.02

Нийтэлсэн court   Үзсэн: 1029   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306