Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-02-2016, 09:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Иргэн 2014” нэгдсэн системийн нэмэлт ажлын нээлт боллоо

 

    Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Иргэн 2014” нэгдсэн системийн нэмэлт ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нээж, системийн танилцуулгыг Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг хийв.


 

    Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Монголын хуульчдын холбооны төлөөлөл, Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд оролцсон тус ажиллагаандиргэд шүүхээс байнга асуудаг мэдээллийг өөрийн кодоор интернэтээр үзэх боломж бүрдсэнийг дэлгэрэнгүй танилцууллаа.


 

    Ингэснээр хэргийн оролцогчид интернетийн сүлжээг ашиглан irgen.civilcourt.mn хаягаар хандаж өөрийн хэргийн талаар доорх мэдээллийг үзэх боломжтой. Үүнд:

·Хэргийн оролцогч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх;

·Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан;

·Хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх;

·Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа;

·Хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх;

·Хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх;

·Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх;

·Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх;

·Шүүх хуралдаан товлогдсон эсэх;

·Хэргийн материалтай талууд танилцсан эсэх;

·Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх;

·Шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх зэрэг мэдээллийг хэн нэгний туслалцаагүйгээр хүссэн газраасаа мэдэх болж байгаа юм.

 

    Монгол улсын анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нийт хэрэг маргааны 80 гаруй хувийг иргэний хэрэг дангаараа эзэлдэг. Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай болгох зорилгоор нэхэмжлэл хүлээн авахаас эхлээд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүх процессыг бүртгэдэг нэгдсэн системийг 2014 оноос хойш ашиглаж ирсэн.


 



 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Нийтэлсэн court   Үзсэн: 1125   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306