Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-08-2016, 10:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Л.Пүрэвжав: Шүүх чирэгдэлгүй шударга юм

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Л.Пүрэвжав ажлаасаа үндэслэлгүй халагдаад шүүхийн шийдвэрээр буцаан томилогджээ. Тэрээр жил гаруй хугацаанд шат шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх явцдаа шүүхийн шинэтгэлийн ач холбогдлыг биеэр мэдэрсэн байна. Хэрэг маргааныг нь шударгаар шийдвэрлэж өгсөн шүүхэд талархсан сэтгэгдлээ ийнхүү уламжиллаа.


-Та ямар шалтгаанаар шүүхэд хандсан юм бэ?


-Би Хөвсгөл аймаг дахь "Хөвсгөл ус чандмань” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт халаалтын зуухны машинистаар ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд архи уусан гэдэг шалтгаанаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Би 1988 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 27 жил ажилласан ба ажлаас үндэслэлгүй халагдсан тул эхлээд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Гэтэл энэ хугацаанд манай байгууллагын удирдлагууд надтай эвлэрээгүйгээр барахгүй миний шүүхэд хандах хугацаа ч дуусгавар болчихсон. Гэхдээ шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, үнэн зөв шийдвэр гаргасан. 


-Таны хэргийг шүүх хэдий хугацаанд шийдвэрлэв?


-Би анх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, улмаар шүүхэд хандаж, анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан юм. Тэгээд дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн, шүүхийн шийдвэр мөн миний талд гарсан. Хариуцагч байгууллагаас давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүхэд тус тус хандаж явсаар нийтдээ нэг жил гаруй хугацаанд бүрэн шийдэгдсэн. Анхан шатны шүүхэд хоёр удаа, давж заалдах шатны шүүхэд хоёр удаа, улсын дээд шүүхэд нэг удаа шийдэгдсэн. Дараагийн шатны шүүхэд хандах эрх аль аль талд байдаг шүүхийн байгууллагын буруугаас бус хуульд заасан хугацаа журмаараа ингэж шийдвэрлэгддэг юм байна. Одоо шүүхийн шийдвэр бүрэн хүчин төгөлдөр болсон доо.


-Гурван шатны шүүх таны талд шийдвэр гаргажээ?


-Тийм ээ, анх ажлаасаа үндэслэлгүй халагдахад надад маш хүнд байсан. Би даргаасаа ажилд маань буцаан томилохыг гуйсан боловч намайг хүлээж аваагүй. Тэгээд би үнэн зөвөөр нь шийдүүлье гээд шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв, үндэслэлтэй, шударга, хуулийн дагуу байсан тул дараа дараагийн шүүхийн шийдвэр мөн миний талд гарсан.


-Шүүхийн шийдвэрт хэр сэтгэл хангалуун байна вэ?


-Гурван шатны шүүхийн шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна. Манай байгууллагаас намайг өөр ажилд авъя, харин цалин нөхөж олгох боломжгүй гэсэн учир үр дүнг үзэх гэж эцсийн шийдвэр гарах хүртэл явсан. Байгууллагын гомдлоор шат шатны шүүхэд хэрэг маань хянагдсан. Ингээд би хуучин эрхэлж байсан ажилдаа орсон, одоо ажлаа хийгээд явж байна. Ийм үнэн зөв, хуулийн дагуу, шударга шийдвэр гаргасанд шүүхийн байгууллагад талархаж байгаагаа уламжилья.


-Та шат шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон уу?


-Анхан шатны шүүх хуралдаанд аймагтаа биечлэн оролцож, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүхийн нээлттэй танхимаас онлайнаар оролцсон.. Давж заалдах шатны шүүх хуралдаан Орхон аймагт болсон болохоор би очих боломжгүй байсан учир онлайнаар дамжуулан шүүх хуралдаанд оролцсон. Шүүхийн нээлттэй танхимаас онлайнаар шүүх хуралд оролцох нь холыг ойртуулсан, зардал, чирэгдэлгүй, түргэн шуурхай явагддаг, их зүгээр юм билээ. Харин Дээд шатны шүүхээс хурлын тов мэдэгдсэн боловч би оролцоогүй.


-Шүүхээр үйлчлүүлэх хугацаандаа шүүхийн үйл ажиллагаатай хэр сайн танилцав?


-Шүүхийн үйл ажиллагаатай маш сайн танилцсан. Өнгөрсөн хугацаанд шүүхийн байгууллагатай байнгын холбоотой байлаа. Шүүхийн эвлэрүүлэн зуучлал, шүүхийн нээлттэй танхим, онлайн шүүх хуралдаан, хурлын зар, шүүхийн шийдвэрийг хаанаас харах вэ гээд олон зүйлийг мэдэж авсан. Гарын авлага нь бэлэн, шүүхийн танилцуулга, шторк, хуулийн танилцуулга нь үүдэнд зурагтаар гараад, хурлын зарыг хэвлээд гаргачихсан, урсдаг зар ч мөн давхар явдаг юм. Шүүхээр үйчлүүлэхэд чирэгдэлгүй сайхан болсон нь мэдрэгдсэн. Ер нь шүүх хүндрэлгүй, шуурхай үйлчилж байгаад иргэд сэлтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан.


-Шүүхийн үйл ажиллагаанд дутагдалтай зүйл танд анзаарагдсан уу?


-Шүүхийн шинэтгэл, шүүх өөрчлөгдлөө гээд л хэвлэл, мэдээллээр их сурталчилдаг, манай аймагт ч бас сүүлийн жилүүдэд энэ талаар мэдээлэл их очсон, иргэд ч ам сайтай байдаг болсон. Үүнийг би биеэрээ мэдэрлээ. Өмнө нь шүүхийн талаар сайн мэдэхгүй, дутуу ойлголттой явсан байна. Дутагдалтай гэхээсээ дэвшилттэй, олон сайн тал их анзаарагдсан. Бүх л асуудлыг хуулийн хүрээнд шийддэг, доторх захиргааны ажилтан, албан хаагчид нь найрсаг, зөв боловсон уур амьсгалтай юм билээ. Залуучууд ч их олон ажилладаг юм байна.


-Танд ярилцлагын төгсгөлд хэлэх үг байна уу?


-Шүүх шударга юм байна, шүүх шинэчлэгдсэн, дэвшсэн, орчин үед нийцсэн техник технологитой болжээ. Шүүхийн байгууллагад баярлалаа гэж хэлмээр байна.


Б.УУГАНБАЯР

Эх сурвалж: http://www.news.mn

Нийтэлсэн court   Үзсэн: 1048   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306