Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-03-2015, 09:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

     Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. "Шүүхийн эвлэрүүлэн зуучлал”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллаж, шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, иргэд, олон нийттэй уулзаж, санаа бодлыг нь сонссон талаархи тус хэвлэлийн бага хуралд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг, Японы олон улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА” байгууллагын "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ахлах зөвлөх Ока Хидео, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа нар оролцож, мэдээлэл хийв. Хэвлэлийн бага хурлын тоймыг товчлон хүргэе.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхийн ачааллыг багасгах чухал хүчин зүйл болж байна

 

     2014 онд анхан шатны шүүхэд 42 орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажилласан бөгөөд 6427 өргөдөл хүлээн авч, нийт 5122 хэрэг маргаанд ажиллагаа хийсэн нь амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан 2847,амжилтгүй болсон 2275 маргааны 82.2 хувь нь гэр бүлийн харилцаанас үүссэн буюу гэрлэлт цуцлах тухай маргаан байв. Сүүлийн 3 жилийн шүүхийн мэдээ, судалгаанаас харахад улсын хэмжээнд нэг жилд 27000-35000 гаруй иргэний хэрэг шийдвэрлэсэн байна. 2013 оны байдлаар 35314 иргэний хэрэг шийдвэрлэж байсан бол 2014 онд 33 996 хэрэг шийдвэрлэсэн нь 1318 хэргээр буурсан нь эвлэрүүлэн зуучлалын журмаар хэрэг, маргаан шийдвэрлэж эхэлсэнтэй холбоотой. Иймээс эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны журмаар хэрэг маргаан шийдвэрлэсэн хэмжээгээр шүүн таслах ажлын ачаалал буурах боломжтой. Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор тухайн маргааныг шийдвэрлэх ёстой бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болдог.

 

      Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны журмаар маргаанаа шийдвэрлүүлэхэд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн хамаарахгүйгээр тэмдэгтийн хураамж 30000 төгрөг төлөх юм. Энэ утгаараа эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэсэн төдийгүй маргалдагч талууд найрсаг харилцаагаа хэвээр хадгалж үлдэх ач холбогдолтой.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл хөдөө орон нутгийн 73 шүүхийн 41 тамгын газарт ажиллалаа

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны тайланг танилцуулах, хууль тогтоомж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан заавар, дүрэм, журмын хэрэгжилтийн явц болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, орон нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч нартай уулзах зорилгоор 2015.02.27-2015.03.27-ны өдрүүдэд Монгол улсын 21 аймагт байрлах нийт 73 шүүхийн 41 Тамгын газарт ажиллалаа.

 

      Үүний үр дүнд "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд хийсэн ажлыг 21 аймгийн нийт 73 шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж, ололт, дутагдал, цаашдын зорилтыг тодорхойлж, орон нутгийн нийт 3620 иргэдтэй уулзалт хийж, шүүхийн шинэтгэлийн үйл явцын талаар мэдээлж, санал хүсэлтийг нь сонслоо.Мөн хэргийн хөдөлгөөний удирдлагын үйл ажиллагаанд шалгалт хийж, нэгдсэн стандартад жигдрүүлэхийн зэрэгцээ шүүхийн үйлчилгээний талаар 1321 иргэнээс санал асуулга авсан байна” хэмээн Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа онцоллоо. Хэвлэлийн бага хуралд Монголын хэвлэл мэдээллийн салбарт өдөр тутмын, тогтмол үйл ажиллагаа явуулдаг телевиз, радио, өдөр тутмын сонин, сайтуудын 30 гаруй байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид хүрэлцэн ирж, шүүхийн нээлттэй мэдээлэлд анхаарал хандуулсан юм.



 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийтэлсэн court   Үзсэн: 1279   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306