Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-04-2017, 10:18   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэд “Шударга ёс: Хуулийн засаглал, авлигагүй нийгэм, шүүхийн шинэтгэл” сэдвээр зөвлөлдлөө

- Ардын экспертүүд Ерөнхийлөгчийн шударга ёсны төлөөх хийсэн ажилд дүн тавина -


"Ардын үг” аяны гурав дахь хэлэлцүүлгийн хүрээнд иргэдийн зөвлөлдөх уулзалт "Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн сэдвийн хүрээнд өнөөдөр (2017.04.19) өрнөлөө. "Монголын медиа” корпораци өнгөрсөн арав хоногийн хугацаанд дээрх сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж хийсэн ажлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Олон талын эх сурвалжтай, дэлгэрэнгүй мэдээлэл авсан иргэдийн төлөөлөл болох санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон "Ардын экспертүүд” өнөөдөр МҮЭСТО-нд зөвлөлдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шударга ёсны төлөөх хийсэн ажлуудад нууц санал хураалтаар дүн тавилаа. Санал хураалтын дүнг нэгтгэж, "Монголын медиа” корпораци албан ёсоор танилцуулах юм.


Ч.Өнөрбаяр: Шүүхийн шинэтгэлийг эхлүүлэхэд 21 аймгийн иргэдээс асуусан


Зөвлөлдөх уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ "Шүүхийн шинэтгэлийг хийх нь нийгмийн захиалга гэж Ерөнхийлөгч үзсэн. Энэ шинэтгэлийн үр дүнд шүүхийн шинэтгэлийн багц хууль батлагдлаа. Монголын шүүх нээлттэй болж чадсан гэдгийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн судлаачид дүгнэсэн. Тэд Монголын шүүх үүдээ бүрэн нээжээ гэж дүгнэсэн байна. Намайг оюутан байхад шүүхийн шийдвэртэй танилцаж өгүүлэл бичихийн тулд сургуулийнхаа захирлын гарын үсэгтэй хүсэлт авч, шүүхийн зөвшөөрлөөр архивт нь суудаг байсан. Харин шүүх нээлттэй болсноор Монгол Улсын шүүхийн гаргасан шийдвэрийг 3 сая хүн цахим сайтаас үзсэн. Шүүгчийн шийдвэр гэдэг бол хүний эрхийн баталгаа, шударга ёсны илэрхийлэл учраас ил тод болгох нь ач холбогдолтой. Шүүхийн цахим санд 275 мянган хэргийн шийдвэр орсон байна. Энэ шийдвэрийг байнга үздэг 14969 хүн байна. Өдөрт shuukh.mn сайтад 10 мянган хүн хандалт хийж байгаа статистик тоо гарсан. Энэ бол маш өндөр тоо” гэж онцоллоо.

 

 

Мөн шүүхийн шинэтгэлийн үр дүн, шүүхэд итгэх иргэдийн итгэлийн хөндлөнгийн судалгаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн дунд шүүхийн талаар ойлголт өгч байгаа мэдээлэл, авилгагүй нийгэм сэдвээр хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулж мэдээлэл өгсөн юм. Танилцуулгын дараа иргэд асуулт асууж, хэлэлцүүлэг өрнөв.


Дорноговь аймгийн иргэн Б.Бат-Очир:

 

-Ерөнхийлөгч буцаагдсан хуулиудаа өргөн мэдүүлэх үү?

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

- Шинээр бүрдсэн УИХ таван чухал хуулийг буцаасан. Эрүүгийн, Зөрчлийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэх мэт хуулиуд байсан. Нэгэнт баталсан хуулийг буцаадаггүй. Энэ энь буруу жишиг тогтоосон зүйл болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг эхлүүлэхийн өмнө 21 аймагт ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонссон юм. Шүүхийн үйл ажиллагааг түүгээр үйлчлүүлсэн иргэд сайн мэднэ. Тэдний бэрхшээлийг сонсч байж шийдэл олдог, шинэчилдэг. Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд бүтэхэд олон хүний хүч хөдөлмөр орсон. Хийсэн хуулиа 10 хүнд ойлгуулах амар ч, гурван сая хүнд ойлгуулахад их хүч хөдөлмөр, олон хүний чармайлт орсон гэдгийг хэлмээр байна.

 

 

Чингэлтэй дүүргийн иргэн н.Нармандах:

 

Хэдэн жилийн өмнө Жастин Каплаг Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хамруулж ялаас чөлөөлсөн. Энэ хүнийг яагаад өршөөлд хамруулсан юм бэ. Улсад төлөх ёстой татвар нь юу болсон бэ?


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

- Ерөнхийлөгч Монгол улсын эрх ашгийг юун түрүүнд эрхэмлэсэн. Хэл ам, шүүмжлэлээс эмээсэн бол тийм алхам хийхгүй байсан. Гадаадын тэр иргэний цаана олон мянган монгол хүн татварын асуудлаар шүүхээр орох байсан. Капла бол хөлсний ажилтан. Үүний цаана компани нь байгаа. Тэр компани шүүхийн шийдвэрийн дагуу торгуулиа төлж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан мэдээллээр одоо 7.5 тэрбум төгрөг төлөх дутуу байгаа юм билээ.

 

 

Ц.Элбэгдорж: Төр бол шүүх юм

Иргэд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлэгт үг хэлж, иргэдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Шүүхийн шинэтгэлийг хүн ардын, нийгмийн төлөө хийсэн ажил. Сайхан амьдарна гэдэг хуулийн дагуу амьдрахыг хэлж байгаа юм. Хуулийн дагуу амьдрах, хүн болж төрсөн заяандаа эзэн болох, бие дааж амьдрах ёстой. Би ажлаа авсныхаа дараа гаргасан хоёр дахь шийдвэр нь хууль шүүхийн байгууллагад шинэчлэл явуулах тухай байсан. Төр хэн бүхэнд нээлттэй, шударга хандах ёстой. Үүнийг шударга ёс гээд байгаа хэрэг. Төр гэдэг бол шүүх. УИХ хууль тогтоодог байгууллага. Тэнд байгаа хүмүүс асуудал гаргасан бол шүүхээр шийдүүлдэг. Шүүхийн шинэчлэлийг маш богино хугацаанд хийж чадлаа” гээд шүүхийн шинэтгэлийн хүрээнд бий болсон ололт өөрчлөлтүүдийг жишээ татаж танилцуулсан юм.


Ерөнхийлөгч үгээ хэлсний дараа иргэд сэтгэгдлээ илэрхийлж, асуулт асуулаа. "Монголын чөлөөт ахмадын холбоо”-ны тэргүүн Г.Баасан, өмгөөлөгч Н.Оюунням, Ховд аймгийн иргэн Ц.Нарантуяа нар шүүхийн шинэтгэлийн үр дүнг мэдэрснээ ярьж, ийм өөрчлөлтийг прокурор, цагдаагийн байгууллагад өрнүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

Иргэд саналаа хэлсний дараа бүлэг болон зөвлөлдөж, саналаа өгснөөр хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Иргэд  

Иргэд
Иргэд

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Нийтэлсэн court   Үзсэн: 937   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306