Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-04-2015, 09:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн архивчид сургалтад хамрагдаж байна

http://www.judcouncil.mn/uploads/posts/2015-04/1428452613_0.jpg

       Шүүхийн ерөнхий зөвлөл, Архивын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй "Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй", "Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зүй, зохион байгуулалт" сэдэвт сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэллээ. Сургалтад анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 47 архив, бичиг хэргийн эрхлэгч нар хамрагдаж байна. Архивын ерөнхий газрын багш нар "Албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал”, "Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг, хууль тогтоомжийн хэрэгжилт”, "Архивын баримтын бүрдүүлэлт, нягтлан шалгалтын ажлын арга зүй, зохион байгуулалт”, "Баримт бичиг нягтлан шалгах комисс”, "Баримт бичиг, нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар хэлэлцүүлэх данс бүртгэл, тэдгээрийн бүрдэлд тавигдах шаардлага”, "Шүүхийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт”, "Шүүхийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх нь”, "Цахим баримт, цахим архивын удирдлага /Олон улсын стандарт/” зэрэг сэдвээр хичээл заана. Сургалт энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан архивчдаас шалгалт авч, батламж гардуулна.







 


  

Шүүхийн захиргааны удирдлагын газар

Нийтэлсэн court   Үзсэн: 1210   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306