Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-04-2015, 11:35   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Онлайн туршилтыг аймгуудтай хамтран зохион байгууллаа

   Шүүхүүд хоорондоо онлайнаар холбогдон иргэдийн эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цаг хугацаа, зардал хэмнэх зорилгоор давж заапдах шатны болон бусад шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн оролцуулж болох мөн бүх төрлийн сургалт, уулзалт, зөвлөгөөн явуулах, мэдээлэл солилцох боломжоор бүрэн хангагдсныг орон нутгийн бүх өмгөөлөгч нарт сурталчилж, танилцууллаа.

   Мөн шүүхийн ерөнхий зөвлөл болон зарим аймгуудтай хамтран тухайлбал Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгуудын шүүхийн шүүх хуралдааны танхимаас уг аймгуудын өмгөөлөгч нартай өөрийн аймгийн өмгөөлөгч нарыг шууд холбогдуулж, уулзалт, ярилцлагыг зохион байгуулан, тэдний шүүхийн дээрх үйлчилгээний талаарх санал бодлыг сонсч, цаашид хамтран ажиллах зарим арга хэмжээний талаар зөвшилцөж, онлайн танхимд өмгөөлөгч нарыг биечлэн оролцуулж, урьдчилсан байдпаар туршилт хийж ажиллаа.

http://dc776.4shared.com/img/M1dZLV7Mce/s7/14ca0c25e78/o3_online?async&rand=0.0299317033495754
http://dc776.4shared.com/img/gCe5VpDPba/s7/14ca0c24af0/o2_online?async&rand=0.2973397762980312
Шүүхийн тамгын газар

Нийтэлсэн court   Үзсэн: 1047   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306