Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-04-2018, 18:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, түүний орчин үеийн чиг хандлага” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 25 жилийн ойн баяр болон Монголын Хуульчдын холбооны 5 жилийн ойн баярыг угтан Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн Зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран "Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, түүний орчин үеийн чиг хандлага” сэдэвт илтгэлийн уралдааныг хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.

 

Зорилго:

Эвлэрүүлэн зуучлалын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, Монголын эвлэрүүлэн зуучлалын тогтолцооны цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.


Зохион байгуулагчид:

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл


Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

Arial Font 12-ын хэмжээтэй, 5-с дээш нүүртэй байна.


Шагналын сан:

I байр: 500.000 төгрөг, өргөмжлөл – 1 

II байр: 300.000 төгрөг, өргөмжлөл – 1

II байр: 200.000 төгрөг, өргөмжлөл – 1

 

 

Хүлээн авах хугацаа, газар:

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 5 давхар 506 тоотод мэргэжилтэн Б.Сувд хүлээн авна.

 

 

Шалгаруулалт:

1-р шат: Заагдсан хугацаанд ирүүлсэн илтгэлийг шүүж, цөөн тооны оролцогчдыг шалгаруулна.

2-р шат:Шалгарсан оролцогчдод 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 17.00 цаг хүртэл утсаар мэдэгдэнэ.

3-р шат: 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж тэргүүн байрыг тодруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Хуульчдын холбооны мэргэжилтэн Б.Сувдаас /99374664, 70116004/ лавлана уу.

 

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл

Нийтэлсэн court   Үзсэн: 1046   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306