Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-10-2019, 16:32   Хэсэг: Хурлын тов Иргэн   Сэтгэгдэл: 0  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРӨӨС 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

  • 2019 оны 10 дугаар сарын 22ны 12 цагт товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

     Архангай аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Л.Доогиншийнэнд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутанд хийхээр тогтов.

  • 2019 оны 10 дугаар сарын 22ны 12 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

Д.Дашдуламын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан шийдвэрлэв.

  • 2019 оны 10 дугаар сарын 22ны 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

    Б.Амгалангийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан шийдвэрлэв.

  • 2019 оны 10 дугаар сарын 22ны 16 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

  Н.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй Х.Бэхбатад холбогдох гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс 26.107.500 төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

  • 2019 оны 10 дугаар сарын 23-ны 16 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

С.Дашийн хүсэлттэй нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутанд хийхээр тогтоож шийдвэрлэв.

  • 2019 оны 10 дугаар сарын 25-ны 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч  шүүгч Ч.Жаргалан

И.Чанцалдуламын нэхэмжлэлтэй Б.Золжаргалд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар болов.

  • 2019 оны 10 дугаар сарын 25-ны 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч  шүүгч Ч.Жаргалан

    Д.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Бат-Эрдэнэд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д заасныг баримтлан шийдвэрлэв.

Нийтэлсэн court   Үзсэн: 131   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Есдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304