Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

АЖЛЫН ЦАГААР АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭН, БУСАДТАЙ ХЭРҮҮЛ МАРГААН ҮҮСГЭСЭН НЬ АЖЛААС ХАЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2023/0025

Тоймын огноо, дугаар:2024 оны 3 дугаар сарын 13, Дугаар 7

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Маргаан бүхийакт буюу Б сумын Тамгын газрын даргын тушаалаар "... мэргэжилтэн О-г ажлын цагаар удаа дараа архидан согтуурч албан байгууллага дээр ёс зүйгүй авирлаж, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэж үзэж ажлаас халжээ.

 

Харин нэхэмжлэгчээс уг тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож,ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэхээрмаргасан.

 

Шүүхээс нэхэмжлэгч О нь албан үүргээ гүйцэтгэх явцад ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн төдийгүй тухайн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалтай нийцсэн гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч О нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд холбогдох төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй.

Тиймээс хариуцагч захиргааны байгууллага хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу тодорхой үйл баримтад тулгуурлан, сонгох боломж, эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул шүүхээс эл үндэслэлээр захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь гаргасан зөрчлийн шинж байдалтай нийцсэн гэж үзжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13651?daterange=2023-10-25%20-%202023-10-25&id=1&court_cat=3&bb=1


 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч А.Түвшинтулга


Нийтэлсэн court   Үзсэн: 399   |   Сэтгэгдэл: 1
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Randallchirm
Randallchirm 15 Дөрөвдүгээр сар 2024 08:43
[available=lastcomments|search]

[/available]
Top Places to Visit in Bulgaria - Best Restaurants in Cuba, Top Places to Visit in Germany
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306