Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-03-2020, 17:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн олон улсад тархаад буй COVID 19 /шинэ коронвирус/-ын халдварын тохиолдол манай улсад бүртгэгдсэнтэй холбогдуулж халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд нь 2020 оны 03 сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдаануудын зарим товуудад өөрчлөлт оруулж ажиллаж байгаа ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд заавар зөвлөмжийг баримтлан шүүх хуралдааныг хийж шүүн таслах ажиллагааг явуулж байна.

Дээрх хугацаанд иргэдээс нэхэмжлэл, хүсэлт гомдол өргөдлийг шүүхийн arkhangai_tg@shuukh.mn цахим шуудангаар хүлээн авч ажиллах болсныг мэдэгдэж байна.

Иймд шүүхийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт хэрэг хувиарлалт, шүүх хуралдааны тов тойм зэрэг мэдээллийг шүүхийн arcourt.mn цахим хуудас болон arkhangai_tg@shuukh.mn  цахим шуудангаар болон

Шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны 70332942,

Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 70332039,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 70332062,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 70333730

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 70333730 дугаарын утсаар холбогдож авна уу.

Шүүхээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн зайлшгүй шаардлагаар шүүхийн байранд биечлэн ирж үйлчлүүлэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж, бусад тохиолдолд  шүүхийн байранд биечлэн ирэхгүйгээр өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж хамтран ажиллана уу.

 

 

 

                                     АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court   Үзсэн: 89   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Дөрөвдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304