Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-05-2015, 10:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэхүү хамтын ажиллагаа нь  Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлэх, боловсронгуй болгох, шүүхийн практикийг судлах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүргэхэд чиглэгдэх юм.   


Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсны дараа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэвлэл мэдээллийнхэнд "Өнөөдөр бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж байна. Шүүх байгууллагын хувьд өрсөлдөөний эрх зүйн орчин шинэ тутам  учраас бид энэ төслийн хүрээнд шүүгчдээ сайн туршлага бүхий улс орон тэр дундаа Япон улсын Өрсөлдөөний туршлага, шүүхийн практикийг судлуулах сургагч багш нарыг бэлдэхээр боллоо. Манай бэлтгэгдсэн сургагч багш нар захиргааны хэргийн болон иргэний шүүгч нарт мэдсэн сурснаа зааснаар Монгол улсад Өрсөлдөөний эрх зүйн орчин нөхцөл сайжирна” гэж тодотголоо.


ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан "Өрсөлдөөний тухай хууль нь 2010 онд батлагдсан харьцангүй шинэ хууль. Шүүхийн практикт зарим кейсүүд урьд өмнө шийдвэрлэгдэж байгаагүй цоо шинэ харилцаа байдаг. Өрсөлдөөний тухай хууль улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, баялгийн зөв хуваарилалттай уялдаа холбоотой өргөн хүрээнд үйлчилдэг чухал ач холбогдолтой хууль юм. Иймд Жайкагийн төслийн хүрээнд өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлж, улам боловсронгуй болгох, судалгаа хийх зэргээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллана” гэв.




Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court   Үзсэн: 1290   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306