Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-02-2022, 12:24   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан

шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга

-Шүүгч гэж хэн бэ? Шүүгчийн ажлын онцлог юу вэ? Манай улсад ер нь хэдэн шүүгч ажилладаг вэ? Шүүгч нарын ажлын ачаалал ямар байдаг вэ? Энэ талаар яриагаа эхэлье.

-Юуны өмнө шүүгч гэдэг бол хүн л гэдгийг зориуд хэлмээр байна. Хүн л юм хойно хүний амьдралын жаргал, зовлон, алдаа эндэгдэл бүхнийг л туулна, мэдэрнэ. Мэдээж мэргэжлийн талаасаашүүгч гэдэг бол хэргийн оролцогчдын, түүнд хамааралтай, сонирхолтой этгээдүүдийн олон эрх ашгийн уулзвар, огтлолцол, зөрчилдөөнтэй асуудлаар хамгийн дээд эрх ашиг буюу хуулийн дагуу шийдвэр гаргах үүрэгтэй хүн. Ер нь шүүгч хүн ягамьдрал дээр нийгмийн амьдралаас тасарч өөрийгөө бусдаас тусгаарласан, найз нөхөд, анги хамт олон, ах дүүсээсээ зай барьсан, өөр ажил эрхлэхийг хуулиар хатуу хориглох зэрэг ёс зүйн хатуу шаардлагатай,оюуны өндөр ачаалалтай, хариуцлагатай, өвөрмөцажлыгэрхэлдэг ийм л хүмүүс юм.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор улсын хэмжээнд нийт 699 шүүгчийн орон тоог баталсан байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгсөн мэдээлэлээр Монгол Улсын хэмжээнд 523 шүүгч шүүн таслах ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. Монгол Улсын Шүүхийн тайлангаас үзэхэд 2016 онд эрүү, иргэн, захиргааны нийт 62,216 хэргийг 520 шүүгч, 2017 онд 66.317 хэргийг 511 шүүгч, 2018 онд 73.033 хэргийг 503 шүүгч, 2019 онд 76.969 хэргийг 481 шүүгч, 2020 онд 89.635 хэргийг 518 шүүгчийн орон тоотой хянан шийдвэрлэжээ. Нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал анхан шатны шүүхийн хувьд 125.5 байсанаж. Харин энэ тоо 2019 онд 195.1 болж нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 1.6 дахин нэмэгджээ. Аймаг, нийслэлийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 699 шүүгч ажиллах учиртай. Гэвч Аймаг, нийслэлийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 390, давж заалдах шатны шүүхэд111, энэ хоёр шатны шүүхэд 501 шүүгч ажилладаг байна.Дээрх хоёр шатны шүүхэд198 шүүгчийн орон тоо дутуу байдаг байна.[1]Энэ бүх тоо үзүүлэлтээс харахад шүүгч нарын ажлын харилцан адилгүй боловч ачаалал ямар түвшинд байгаа нь харагдаж байгаа байх.

 

-Шинэ Шүүхийн тухай хуулийг яагаад шинэчлэх болов. Шинэ хууль хэзээнээс үйлчилж эхлэсэн бэ?

МонголУлсынИхХурлаас2019 оныарван нэгдүгээрсарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан зарим хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс УИХ-аас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг баталсанбайдаг. Уг тогтоолд тусгасаншинэчлэххуулиудын нэгнь Шүүхийн тухай хууль байсан.

Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан харилцааг төрөлжүүлэн нэгтгэж Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас 2020оны 1 дүгээр сарын 15-ныөдөрбаталсан.Тус хууль 2021 оны 3 дугаар сарын 1-нээсхүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна.

 

-Шүүхийн тухай шинэ хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаажлаа, шүүх шударга боллоо гэж ярих юм. Үүнтэй Та хир санал нийлэх вэ?

-Шүүхийн шинэтгэл бол хэд хэдэн удаа хийгдсэн. Цаашдаа ч бас хийгдэх шаардлагатай зүйл нь хийгдсээр л байх ёстой. Анх 1992 онд шинэ Үндсэн хууль баталсны дараа Шүүх, шүүхийн системийг үндсээр нь шинэтгэсэн. Мөн эрх зүйн шинэтгэлийн явцад 2002 онд шүүхийн үйл ажиллагааны хуулиуд нэлээд шинэчлэгдсэн. Улмаар 2013 онд дахин шүүхийн эрх зүйн орчин өөрчлөгдсөн. Одоо Шүүхийн тухай хууль ийнхүү шинэчлэгдэн батлагдсанаар зарим агуулгын шинжтэй шинэчлэл хийгдэхээр болсон. Мэдээж тус хуульд ололттой, шинэлэг зохицуулалт олон орсныг үгүйсгэх аргагүй. Тухайлбал шүүх эрх мэдлийн хараат бус байдал, түүнийг хангах шинэ тогтолцоо, шүүхийн зохион байгуулалт үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход чиглэсэн олон шинэлэг зохицуулалт туссаныг шүүгчид бид мэдэж байгаа. Гэхдээ энэшинэ хууль батлагдсанаар л шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдлаа, шүүх шударга боллоо гэж ярих нь маш ноцтой алдаа бөгөөд буруу. Үеийн үед дийлэнх шүүх, шүүгчид тухайн цаг үеийнхээ хууль тогтоомжийн хүрээнд шударгаар ёстой энгийн үгээр хэлбэл мөрөөрөө л ажлаа хийж ирсэн. Шүүгч гэдэг мэргэжил бол хуульч мэргэжлийнхээ хувьд хамгийн дээд нь хэмээн үзэж, хууль, өргөсөн тангараг, ажил, мэргэжилдээ үнэнч олон чадвартай, шударга шүүгч нар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Цаашдаа ч мөнхийсээр л байх болно. Мэдээж буруутай нь хуулийн дагуу тогтоогдож, шийтгэлээ хүлээх нь хүлээж буруу, зөвөө шүүхээр дэнслүүлдэг ийм л эрх зүйн тогтолцоотой улс.

Ер нь бол шүүх хууль ёсыг л тогтоодог. Өөрөөр хэлбэл шүүхээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, гарч буй шийдвэр нь хуульд нийцсэн байх ёстой. Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхыг л шаарддаг. Үнэхээр хуульд нийцүүлж шийдсэн шүүхийн шийдвэрийг шударга ёсонд нийцсэнгүй гэж шүүмжлэх нь угтаа буруу.

-Шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах эдийн засгийн баталгааг төр хэрхэн хангах ёстой вэ?

Шинэ хуулиаршүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөхжилийнхээсбууруулахгүй байх зохицуулалтыг тусгасан.Түүнчлэн шүүхийн төсвийг боловсруулж батлуулахад баримтлах зарчмыг тодорхой болгон хуульдтусгасансайн талтай. Өнөөдөр шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв сүүлийн жилүүдэд зогсонги байдалтай байгаа.Шинэ хуулиарУДШөөрийн,ШЕЗбусад шүүхийн төсвийг төлөвлөн УИХ-ынХЗБХ-ндхянуулж,ХБЗХ-оорхянагдсан төсвийг улсын төсөвт нэгтгүүлэхээр Сангийн яаманд хүргүүлэх, Сангийн яам уг төсвийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, холбогдох дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлж, УИХ шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд ингэснээрээ Сангийн яам шүүхийн төсвийг дур мэдэн танахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байгаа гэж ойлгож болно.

Шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах эдийн засгийн баталгааг төр хангахтай холбоотойгооролон зүйлийг ярьж болох боловч зориуд нэг зүйлийг цохон тэмдэглэмээр байна. Шүүхийн үйл ажиллагаа гэдэг бол иргэдэд төдийгүй шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч этгээдэд ч мөн хамааралтай байдаг.Ер нь өмнөх Шүүхийн тухай хуульд ч одоогийн шинэ Шүүхийн тухай хуульд ч шүүх өөрийн байртай байна,шүүхийн байранд шүүн таслах ажиллагаанаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоногээд зохицуулалт байдаг. Гэсэн хэдий ч нэлээдгүй шүүхүүд өөрийн байргүй, түрээсийн байранд, байртай нь шаардлага хангахгүй болсон байдалтай байгаа. Үүний нэг нь манай аймгийн шүүх Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны нэг жигүүрт хангалттай өрөө савгүй, зориулалтын бус, шүүх үйл ажиллагаа явуулах стандарт шаардлагыг хангаагүй байранд олон жилүйл ажиллагаагаа явуулж байгаа. Шүүхийн байр гэдэг бол дан ганц шүүгч нарын суудаг өрөө, хуралдааны танхим төдий зүйл биш шүүхээс үйлчилгээ авч буй иргэд, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож буй бусадсубьектүүдийнэрх ашиг, аюулгүй байдлын асуудал цаана нь байдаг.

Шүүхийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор "Иргэнд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, зориулалтын шаардлага хангасан барилга байгууламж барихад шаардагдах зардлыг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, 2022-2026 оны жил бүрийн Улсын төсвийн төсөлд тусган үе шаттайгаар шийдвэрлэх” талаар заасан. Тэгэхээр улсын төсвөөс шүүхийн байрны асуудлыг даруй шийдвэрлэх ёстой бөгөөд энэ төрийн үүрэг болсон тулгамдсан асуудал юм. Энд би зөвхөн шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах байрны асуудлыг л дурдлаатэрнээсэдийн засгийн баталгаа гэдэгт өөр бас бус олон зүйл хамаарна.

-Шүүгчийн цалин хангамж, эдийн засгийн баталгаа яагаад чухал вэ?

- Шинэ хуулиар шүүгч нарын цалин эдийн засгийн баталгааг хангах чиглэлд тодорхой өөрчлөлт орсон. Гэхдээ энэ нь шүүгч нарын цалин хангамж хангалттайтүвшиндочсон гэж үзэх бол боломжгүй юм. Хүмүүс их буруугаар мушгиж ойлгодог. Заавал өндөр цалин хангамж авч байж шударгаар ажиллах юм уу? шүүгчийн цалин яагаад бусад төрийн албан хаагчдаас өөр байх ёстой гэж гэх мэт. Энэ огтоос тийм биш. Ер нь шүүгч хүн ягамьдрал дээр нийгмийн амьдралаас тасарч өөрийгөө бусдаас тусгаарласан, найз нөхөд, анги хамт олон, ах дүүсээсээ зай барьсан, өөр ажил эрхлэхийг хуулиар хатуу хориглох зэрэг ёс зүйн хатуу шаардлагатай,оюуны өндөр ачаалалтай, хариуцлагатай, өвөрмөцажлыгэрхэлдэг.Тийм ч учраас шүүгччгэсэн ялгаа байхгүй хүнийхээхувьд дээрх олон зүйл хязгаарлалтуудыг нөхөхүйц, хараат бус байдлыг нь бүрэн хангаж хүрэлцэхүйц, мөн өөрийнх нь асран хамгаалалтад байдаг этгээдүүдийнх нь хэмжээнд хангалттай байхаар шүүгчийн албан тушаалын цалинтайбайхшаардлагатай.Дэлхийн бүхий улс оронд ийм л жишгээр явж ирсэн байдаг. Иргэд багштай, эмчтэй харьцуулж их ярьдаг. Эдгээр ажил, мэргэжил ч гэсэн тус тусын онцлогтой мэргэжлийн хүнд хэцүү зовлон, жаргалтай ажил мэргэжил. Гэхдээ багшаас, эмчээс өөр бусад төрлийн олон ажил мэргэжилтэй хүмүүсээс хэд дахин илүү хориглолт хязгаарлалтын дунд,олон эрхээ хязгаарлуулжажлаа хийж амьдралаа залгуулдаг хүмүүс байдаг болохыг л иргэд бас зөв талаас нь ойлгох ёстой.

-Шүүхийн үйл ажиллагаа гэхээр л хаалттай, ил тод, нээлттэй байж чаддаггүй гэж шүүмжилдэг. Энэ талын зохицуулалтууд хуульдхэрорсон бэ?

-Шинэ хуулийн зохицуулалтаархуулиархамгаалагдсан төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулж болохоор, мөн шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлаж байхаар,УДШ-ийн шийдвэрийг "Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтэлдэг байхзэрэгшүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байхадчиглэсэн шинэлэг зохицуулалт туссан.

-Шүүгчид хариуцлага тооцохтой холбоотой ямар зохицуулалтууд тусгасан бэ?. Учир нь нийгэмд шүүгч нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүйн алдаануудтай холбоотой шүүмжлэлүүд үеийн үед яригдсаар ирсэн шүү дээ.

-Шүүхийн тухай хуулийншинэлэгзохицуулалтын нэг бол таны асуусан шүүгчийн сахилгын зөрчилд хариуцлага хүлээлгэх, ингэснээр шүүгч өндөр ёс зүйтэй байх асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульдтодорхой тусгасан. Энэ нь ч өөрөө Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4-т заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцэж байгаа. Нөгөөтээгүүр хориглох, хязгаарлах зохицуулалтыг тодорхой тусгаж өгснөөрөө шүүгчээ хамгаалах агуулга гэж бас ойлгох хэрэгтэй. Түүнчлэн сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлж, үүнтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан. Үүгээрээ шүүгч алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх, гаргасан алдаанд хариуцлага хүлээлгэдэг байх зохицуулалт хуульд тодорхой туссан гэж үзэж болно.

Нөгөө талаас хууль зөрчсөн, шүүгчийн нэр хүндийг унагасан, ёс зүйн зөрчил гаргасан буруутай шүүгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудал мэдээж гарцаагүй юм. Гагцхүү тухайн шүүгчийн буруутай эсэхийг дэнслэх институт өөрөө хараат бус, мэргэжлийнтүвшнийбайхын зэрэгцээ шүүгчийн хариуцлага, хараат бус, бие даасан байдлын тэнцвэртэй байдлыг хангаж,шүүхийн эрхэм зорилго, шүүхийн нэр хүнд,үнэт зүйл, шүүгчийн ажлын онцлогийг ухаалгаар мэдэрч, асуудлыг олон талтөнцгөөснь авч үзэж, бодитой, шударгаар дүгнэлтхийж ажиллах нь чухал юм.

-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах, хөндлөнгийн нөлөөлөөс хамгаалах талаар ямар зохицуулалт орсон бэ?

-Шүүхийн эрхэм зорилго бол хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дэг журмыг дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх болон хэн боловч олон улсын стандартад нийцсэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад чиглэгдэнэ. Энэ зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд улс орон бүр шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулдаг.Монгол улс бие даасан, хараат бус, шударга шүүхтэйбайжгэмээньүр дагаврыг Монголын ард түмэн иргэд л эдэлнэ. Үүний тулд Монгол Улсын шүүх, шүүгчийн эрх зүйн байдал нь маш сайн хамгаалагдсан бие даасан шүүхтэй, хараат бус шүүгчтэй байх учиртай.

Шүүгч мэргэшсэн, хараат бус, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх талаарнилээнярьдаг.Шүүгч шударгаар ажиллаж, хуулийн дагуу шийдвэр гаргахын тулд бусад эрх мэдэлтэй,аливаа этгээдээсхамгаалагдсан байх ёстой.Үүнтэй холбоотой олон ч зохицуулалт хуульдорсонталаар би дээр дурдлаа. Шүүгчийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж байж тэр хэрээр түүний хараат бус шударгаар ажиллах нөхцөлхангагдахёстой. Хуульдэнэ талаар дэвшилттэй зохицуулалт орсон. Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ынгишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байх, түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ынгишүүн, Засгийн газрын гишүүн,УДШ-ийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан болШЕЗнэн даруй хуралдажҮХЦ-д хүсэлт гаргуулах саналыгУДШ-ээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгасан байна.

Нөгөөтээгүүр шүүгч хүн шүүгч нийгмийн зүгээс болон маргаанд оролцогч талуудаас ангид байх ёстой. Үндэсний хууль тогтоомж төдийгүй НҮБ-ын 1985 оны Шүүхийн хараат бус байлын тухай суурь зарчмын 2 дугаар зүйлд " Шүүх нь ирсэн хэрэг маргааныг шууд болон шууд бус хэлбэрийн аливаа хязгаарлалт, зүй бус нөлөөлөл, шахалт, дарамт айдас хүйдэсгүйгээр гагцхүү үйл баримтад тулгуурлан хууль хэрэглэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх шууд бусаар нөлөөлөх гэсэн оролдлогын нэг хэлбэр нь шүүгч гэхээр л мэдэх, мэдэхгүй мэдээлэлтэйгээр буруу шааж нийтэд мэдээлдэг явдал юм. Тодорхой цөөн тохиолдлын алдаа, эндэгдэлд бусад бүх шүүгч нарыг хамруулж шүүмжилдэг. Шийдвэрлэх гэж буй эсхүл шийдвэрлэсэн хэрэг, маргаантай нь холбоотойгоор хуулийн бус аргаар шүүмжилж, эсэргүүцдэг. Цаашлаад хувийн харилцаатай нь холбоотой мэдээллийг нь ил далд аргааравч хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн сүлжээний хуудсаар түгээдэг болж энэ их ноцтой хор уршиг, үр дагавартай. Ер нь шүүгч гэлтгүй олны танил хүмүүс, улс төрчдийн ч тэр үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг авч бусдад түгээдэг тэрийг нь нийтээршуугиж, буруу зөвөөр нь шүүн хэлэлцдэг болжээ. Өнөөдөр манай улсад"social court”маягийн юм бий болсон байна. Энэ маш буруу хандлага гэдгийг зориуд цохон тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх.

Дэлхийн улс орнуудад тухайлбал, ХБНГУ гэх мэт оронд хувь иргэнийхээ мэдээллийн төдийгүй дүрсийн хамгаалалтыг хуулиар хийж, хамгаалж өгсөн байдаг. Манай улсын хуульд ч бас зарим зохицуулалт бий. Тухайлбал,Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т зааснаар хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөнмөшгихийгхориглоно. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт бий. Мөн хуулийн21.5-д "Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй” гэж, 21.6-д "Иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурталчлах зорилгоор болон сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны явцад уг этгээдийг дүрсэлсэн, эсхүл тухайн этгээд өөрийгөөдүрслүүлснийтөлөө хөлс, шан харамж авсан бол түүний зөвшөөрөл шаардагдахгүй” гэж тус тус заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч мөрдөнмөшгихийгхориглоно гэж заасан. Мөн тус хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явуулна. Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөнмөшгисөнбол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Мөн эрх бүхий албан тушаалтан хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөжмөшгисөнбол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эндээс үзэхэд, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахын тулд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хуульд дараах шаардлага тавьсан байна. -Хүнийг мөрдөнмөшгижболохгүй. -Хүний дүрс буюу царайг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэгт буулгаж болохгүй. -Прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнийг техник хэрэгсэл ашиглан мөрдөнмөшгижболохгүй гэсэн агуулга байгаа гэсэн үг.Энэ бүх эрх зүйн зохицуулалтын талаар энд дурдсан нь дараах учиртай.Шүүгчийн хараат бус байдалд, хөндлөнгөөс шууд бусаар нөлөөлөх гэсэн оролдлогоос хамгаалагдахын цаана бас аюулгүй байдлын баталгаа ч мөн хангагдах учиртай.Нөгөө талаарэнэ бүхэн нь хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай болсныг харуулж байна. Ийм хуулийн төсөл ч яригдаад эхэлсэн байна. Эцсийн дүндээшүүгчгэлтгүй жирийн иргэн хүний чхувийн мэдээллийнаюулгүй байдлын баталгаа үгүй болсныг илтгэж байна. Энэ хамгийн ноцтой үр дагавартай асуудал гэдгийг иргэд бас зөв талаас нь харж ойлгох хэрэгтэй болов уу.

Мэдээж нөгөө талаас шүүгч хүн шүүхийн үйл ажиллагааны онцлог шинж чанар, шүүхийн байгууллагын нэр хүндийг хадгалах, зохисгүй байдал бий болгохгүй байх болон ашиг сонихолын зөрчлөөс зайлсхийж биеэ авч явах ёстой.Энэ талаар ч хуульд төдийгүй бусад шүүгчийн үйл ажиллагаанд хамаарах олон эрх зүйн баримт бичигт заасан.

 

Ярилцсан: Мэдээллийн технологийн мэргэжилтэн С.Мижиддорж



[1] https://montsame.mn/mn/read/250546 сүүлд үзсэн: 2021-02-25


Нийтэлсэн court   Үзсэн: 942   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306