Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-04-2023, 11:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 2  

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ ХИЙСЭН ДҮНД ГАРГАСАН ЗӨВЛӨМЖИЙН ТАЙЛАН

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд ШЕЗ-өөс хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийгээд гарсан зөрчил дутагдлыг арилгах талаарх ШЕЗ-н 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 01/84 тоот зөвлөмжийн дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

1.Шүүхийн хүний нөөцийг удирдах талаар:

-Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, энэ талаарх гарсан гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаарх заалтыг тусгаж оруулсан.

-Шүүхийн тамгын газрын хүний нөөцийн программд шүүгч, ажилтны мэдээллийн шинэчлэн баяжилтыг хийж оруулан шүүгч, ажилтнуудаар өөрсдөөр нь хянуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

-Шүүхийн хүний нөөцийн программ хариуцсан ажилтан болох Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга шүүгч, ажилтны мэдээллийг тухай бүр шинэчлэн оруулдаг. Ажлаас чөлөөлөгдсөн, томилогдсон, захиргааны чөлөө авсан, шагнал урамшуулалд авсан, ажилласан хугацаа, тангараг өргөсөн зэрэг программд байх бүх мэдээллийг заалтын дагуу бүрэн оруулдаг.

-2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөг гаргаж батлан төлөвлөгөөт сургалтуудыг орж эхэлсэн. ШЕЗ-өөс зохион байгуулж байгаа цахим болон биечилсэн сургалтуудад холбогдох ажилтнуудыг бүрэн хамруулж байна. Шинээр гарсан орон тоонд шатлан дэвшүүлэх болон шилжүүлэн томилох журмын дагуу шатлан дэвшүүлэх, шилжүүлэн томилох, сонгон шалгаруулалтаар нөхөх зэргээр хүний нөөцийн бодлог хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажилладаг.

-Ажилтан албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан улирал бүр авч явцын ярилцлагыг хугацаанд нь хийж дүгнэсэн.

2.Шүүхийн бие даасан байдлыг хангах: Хэргийн хөдөлгөөний удирдлага

-Нэгдсэн системд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах журмын тохиргоог хийхдээ шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу журмын тохиргоог хийж тэмдэглэл үйлдэн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн мэргэжилтнээр хянуулсан.

-Давж заалдах шатны шүүгчийн туслах хэрэг хүлээн авсан бүртгэлийг хөтөлж байсны Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн дээр Хэрийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заагдсан ажил үүргийн хуваариар шилжүүлсэн.

-Хэргийн хөдөлгөөний стандарт нийтлэг аргачлал, хэргийн хөдөлгөөний бүртгэлийн программд тавих хяналтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэргийн хөдөлгөөний хяналтыг 7 хоног бүр хэрэгжүүлж анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулж ажилласан.

-Шүүхийн шийдвэр, мэдэгдэх, гүйцэтгэх хуудас, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тухай тэмдэглэлийг Цагдаагийн ерөнхий газарт журмын дагуу хуулийн хугацаанд хүргүүлж, хүргүүлж байгаа байдалд хяналт тавьж ажилласан.

- Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт болон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тогтоосон журмын дагуу хуваарилсан, томилсон эсэхэд хяналт тавьж 1-р улирлын тоон мэдээллийг гарган 04 дүгээр сарын 15-ны дотор цахим хуудаст байршуулна.

-Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст хугацаанд байршуулж байгаа байдалд хяналт тавьж мэдээг сар бүр гарган ажилладаг.

-Эрүү, иргэн, захиргааны бүртгэл хяналтын нэгдсэн системд хэргийн хөдөлгөөний бүртгэл, эрх зүйн актыг хуулийн хугацаанд бүрэн бүртгэн оруулж системийн ажиллагааг бүрэн хангаж ажиллаж байна.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан эрх зүйн актад зөвхөн системээс олгосон дугаарыг авч бичиж хэвшсэн.

-Шинээр батлагдсан эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалаар батлагдсан батлагдсан маягтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн хөтөлж хэрэгжүүлж ажилладаг.

3.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоог хангах:

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн программаас санамсаргүй сонгогдсон сонголтын дагуу шүүх хуралд орох иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн дэд жагсаалтыг баталж, эрэмбэлэгдсэн дарааллын дагуу шүүх хуралд оролцуулан журмын хэрэгжилтийг хангаж байна.

-Шүүх хуралд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнд боломжит хугацаанд мэдэгдэж, төрийн болон бусад байгууллагад ажилладаг иргэнд албан байгууллага руу нь мэдэгдэл албан бичиг явуулж ажлаас чөлөө олгуулж шүүх хуралд оруулдаг.

-Шүүх хуралдаанаас өмнө иргэдийн төлөөлөгчөөр тангараг өргүүлж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж хэвшсэн.

4.Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа:

-Иргэд, хуулийн этгээдээс зүгээс шүүх, шүүхийн тамгын газарт ямар асуудлаар хэрхэн хандах талаарх мэдээллийг шүүхийн байрны үүдний хэсэг дэх мэдээллийн самбарт байршуулсан. Шүүхийн байранд ажилтнуудын нэр, албан тушаал, холбогдох утасны талаарх мэдээллийг гаргаж тавьсан.

-Шүүхэд ирсэн өргөдөл, хүсэлт, баримт бичгийн мэдээллийг маягтын дагуу сар бүр гаргаж танилцуулдаг.

-Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлангийн биелэлтийг шүүхийн цахим сайтад байршуулсан.

-Хэвлэмэл хуудасны индексийг АХХНЖ-ын дагуу тамгын газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн А/47 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Хэвлэмэл хуудас хадгалах, олгох, зарцуулалтад хяналт тавих ажилтныг тамгын газрын даргын тушаалаар батлан хариуцуулсан.

-Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд АХХНЖ-ын хавсралтаар баталсан маягтыг хөтөлж байна.

-Шүүхийн архивын тооллогыг тооллогын комисс томилон эхлүүлсэн тооллогын дүн мэдээг өдөр бүр тогтмол шүүхийн тусгай архивд мэдээлж байна. Тооллогыг 04-р сард багтаан дуусгах зорилт тавин ажиллаж байна.

5.Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авагдсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээж авах, тэдгээрийг шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолд заасны дагуу шийдвэрлэх

-Тамгын газрын даргын 2022 оны 11 сарын 15-ны өдрийн А/42 дугаар тушаалаар Эд мөрийн баримтыг шийдвэрлэх комиссыг шинэчлэн томилж мэдээлэл лавлагааны мэргэжилтнийг тус комисст оруулсан.

-Тамгын газрын даргын зүгээс эд мөрийн баримтын хадгалалт хамгаалалт, шийдвэрлэлт, устгалд тогтмол хяналт тавьж ажилладаг. Шаардлагатай үүрэг, даалгавар чиглэлийг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст өгч биелэлтийг хангуулдаг.

-Эд мөрийн баримтын шийдвэрлэх комисс сар бүр хуралдаж байна.

-Эд мөрийн баримтыг устгасан баримтыг 2 хувь үйлдэж 1 хувийг хэрэгт, нөгөө хувийг архивд хадгаламжийн нэгж болгон хадгалж байна.

5.Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах:

-"Шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаарх гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх журам батлах тухай” ШЕЗ-н 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 331 дугаар тогтоолын талаарх мэдээллийг өгсөн.

-Шүүхийн хамгаалалтын бүсийг тогтоон тамгын газрын дарга баталж баталгаажуулсан.

-Түр саатуулах, тусгаарлах өрөөнд хяналтын камер суурилуулсан сандлыг шаланд хөдөлгөөнгүй бэхэлсэн. Согтуурлын зэрэг тогтоох драгер 1, тандагч 1 багажийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санхүүжилтийг шийдвэрлүүлж хангасан. Шүүхийн байрны бүх цонхонд хамгаалалтын төмөр хаалттай.

-Шүүх хуралдааны 2 танхимын 1 танхимын зөвлөлдөх тасалгаанд давхар хаалга хийсэн нөгөө тасалгаанд байрны зохион байгуулалтаас шалтгаалан давхар хаалга хийх боломжгүй байгаа болно.

-Шүүхийн байрны харуул хамгаалалт, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй цагдаагийн албан хаагчдтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж мөрдөх журмуудын танилцуулгыг хийсэн.

-Шүүгч нарт цахилгаан бороохой тавьж олгосон хэвийн ажиллагаа цэнэглэж хэрэглэх талаарх зааварчилгааг өгсөн. ШЕЗ-д судалгаа мэдээллийг хүргүүлсэн.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн сургалтыг 4, 5 дугаар саруудад хийхээр төлөвлөж байна.


АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court   Үзсэн: 1242   |   Сэтгэгдэл: 2
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
oflareit
oflareit 13 Дөрөвдүгээр сар 2023 07:45
[available=lastcomments|search]

[/available]
Uxutohita <a href="http://slkjfdf.net/">Ufaaxi</a> cbb.jphh.arcourt.mn.kax.da http://slkjfdf.net/
MichaelTen
MichaelTen 12 Наймдугаар сар 2023 17:35
[available=lastcomments|search]

[/available]
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306