Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙГ ХҮНД НӨХЦӨЛӨӨР ТОГТООХООС ТАТГАЛЗСАН ШИЙДВЭР НЬ ХУУЛЬ БУС БОЛЖЭЭ

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №109/ШШ2023/0026 дүгээр шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 12 дугаар сарын 11, Дугаар 26

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Д өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д-дөндөр насны тэтгэвэр тогтоолгох материал өгсөн өдрөөс малын эмч буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, нөхөн олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримттай буюу иргэн Ч.Б-ийн малчнаар ажиллаж байсан эсэх үйл баримттай маргаж өндөр насны тэтгэврийг хүнд нөхцөлөөр тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй нь хууль бус байна гэж дүгнэсэн.

Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох журмын дагуу иргэн өндөр наслах, эд мөнгөний тусламж авах буюу өндөр насны тэтгэвэр авах эрхтэй бөгөөд Д нь хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол, шаардлагыг хангасан иргэн байна.

Д-ийн хувьд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 19.. оноос хойш малын эмчээр ажилласан, энэ байдлаа тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгож, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2023/00346 дугаар шийдвэрийн дагуу Д-г малын эмчээр 20 жил, 4 сар, 15 өдөр ажилласан болохыг тогтоожээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, аливаа нөхцөлийг хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд дахин нотлох, түүнийг шалгах эрх хэмжээг аль ч төрийн байгууллага, албан тушаалтан эдлэхгүй.

Малын эмчээр ажиллахдаа мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжийн захирлаар давхар ажилласан нь түүнд хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/14354?daterange=2023-12-11%20-%202023-12-11&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны

шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа


Нийтэлсэн court   Үзсэн: 94   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306