Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-01-2016, 10:07   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Иргэнд ойрхон шүүх” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

"Иргэнд ойрхон шүүх” хөтөлбөрийн хүрээнд Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүх мэдээллийн самбарыг тус 3 дүүргийн 71 хороодод байршуулж эхэллээ


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх "Нээлттэй шүүх - Алслагдсан хороодод” аяныг 2014 он, 2015 онд хэрэгжүүлэн ажилласан. Аяны зорилго нь шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэ бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүхийн ил тод8 нээлттэй байдлыг сурталчилж иргэдийн санаа бодлыг сонсож иргэдээс холбогдох судалгааг авч судалгааны дүн мэдээг үйл ажиллагаандаа тусган ажиллаж ирсэн.


 

Тус шүүхийн Тамгын газар 2016 онд "Иргэнд ойрхон шүүх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталж уг хөтөлбөрийн хүрээнд "Иргэнд ойрхон шүүх” мэдээллийн самбарыг Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Тамгын газартай хамтран гурван дүүргийн нийт 71 хороонд байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус гурван дүүрэг нь 629000 гаруй хүн амтай , 172,020 га газар нутагтай, 21000 гаруй аж ахуйн нэгжтэй нийслэлийн томоохон дүүргүүд юм.

 

 

Өнөөдөр "Иргэнд ойрхон шүүх” мэдээллийн самбарыг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооноос эхлэн байршууллаа. Тус хороонд Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Энхболд, Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Тамир нар зочилж Сонгинохайрхан дүүргийн 24 хорооны засаг дарга Л.Төмөрбаатар , хорооны зохион байгуулагч И.Оюунгэрэл нарт тус мэдээллийн самбарыг хүлээлгэн өглөө.


"Иргэнд ойрхон шүүх” мэдээллийн самбарын зорилго нь


1.Шүүхийн талаарх товч танилцуулга

2.Шүүхийн байршил, холбогдох утас,интернэт шуудангийн хаяг

3. Шүүхийн мэдээлэл лавлагаа үйлчилгээний хэсгийн танилцуулга нэхэмжлэл бичих загвар, бүрдүүлэх материалын заавар, тэмдэгтийн хураамж бодох загвар, дансны дугаар

4.Шүүхийн архивын танилцуулга,шүүхийн архиваас авах лавлагааны мэдээлэл

5.Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалийн танилцуулга , өргөдлийн загвар , тэмдэгтийн хураамжийн мэдээлэл зэргийг багтааснаас гадна иргэд хүссэн нэхэмжлэлийн загварыг хорооны зохион байгуулагч болон нийгмийн ажилтнаас хуулбарлан авах боломжийг бүрдүүлэн ажиллалаа.


Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Энхболд :

 

- "Иргэнд ойрхон шүүх” мэдээллийн самбарыг харъа хороодод анх удаа байршуулж байгаа явдал нь шүүхийн нээлттэй ,ил тод байдлыг олон нийтэд таниулах шинэлэг үр дүнтэй арга юм. Шүүх байгууллагын хувьд мэдээллийн самбарыг хороо тус бүрд байршуулж байгаа нь анхны тохиолдол юм.Цаашлаад дан ганц самбарын мэдээллээр хязгаарлагдахгүй хороодын зохион байгуулагч, нйигмийн ажилтнуудтай байнгын харилцайтаа байж мэдээллийг тухай бүрт нь шинэчилж байх хэрэгтэй. Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодод шүүхийн мэдээллийг иргэдэд чирэгдэлгүйгээр хүргэж байгаа энэ ажил нь цагаа олсон оновчтой ажлуудын нэг юм.


Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны засаг дарга Л. Төмөрбаатар: Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй, хүртээмжтэй байлгах үр дүнтэй ажил боллоо.


- Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй хүртээмжтэй болгож байгаа нөгөө талаар төрийн үйлчилгээ иргэддээ улам ойртож бодит мэдээ мэдээллээр хангах боломжийг бүрдүүлж өгч байгаа тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар болон хамт олонд нь талархаж байгаагаа илэрхийлье. Иргэд маань илүү их мэдээллийг боловсронгуй зардал чирэгдэл багатай арга замаар олж авах боломжтой болж байна. Иргэдийн зүгээс шүүхийн үйл ажиллагааны талаар хороонд хандаж мэдээлэл авахаар маш их ханддаг. Цаашлаад олон талын үйл ажиллагаагаар хамтран ажиллахад бэлэн байна.


Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны зохион байгуулагч И.Оюунгэрэл: Шүүхийн талаарх мэдээллийг иргэд маань илүү ойроос тогтмол авч болох боллоо.


- Манай хороон дээр шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэх, зарим эрхээ сэргээлгэхийг хүссэн иргэд маш ихээр ханддаг . Үүний дотор иргэд тэтгэврээ яаж тогтоолгох гэрлэлт цуцлуулахад хаана яаж хандаж ямар материал бүрдүүлж өгөх вэ болон шүүхээр шийдвэрдүүлэхийг хүссэн олон асуудлын талаар хорооны бүртгэлийн ажилтнуудаас л асууж зарим нэг мэдээллийг авдаг байсан. Эрх зүйн мэдлэг муутайгаасаа болоод дутуу дулимаг мэдээлэл авчаад шүүх дээр очоод дахин материал бүрдүүлэх шаардлагатай болсноор ахин дахин буцах зэрэг маш их хүндрэлүүд тулгардаг байсан. Хол дүүрэг болохоор заримдаа иргэд маань төвөгшөөгөөд олон дахин явахаас залхаад асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй удаж маш их бухимддаг.


 

Тус шүүхийн ажилтнууд урьд нь биечлэн ирж хорооны иргэдэд шүүхийн мэдээлэл танилцуулга хийж байх үед хороодын иргэдийн зүгээс шүүхийн талаарх мэдээллийг хорооноос авч байх боломжоор ханган ажиллах талаар санаа бодлоо хэлж байсныг тусган авч дүүргүүдийн Тамгын газартай хамтран хурдан шуурхай шийдвэрлүүлж байгаа нь үнэхээр талархууштай ажил болжээ. Удахгүй дүүргийн хороодын зохион байгуулагч , нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгуулах юм байна. Бидний зүгээс идэвхитэй оролцож шүүхийн талаарх мэдээллээ нэмэгдүүлж ,бататгаж мөн бодит үнэн зөв мэдээллийг иргэддээ өгөх боломжоор хангагдах юм байна.


Шүүхийн үйлчилгээ иргэдэд ойртож, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй тайлагнан ажиллаж байгаад 24 дүгээр хороо болон тус хорооны иргэд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе!


 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл

Нийтэлсэн court   Үзсэн: 1589   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306