Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-02-2016, 08:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АНУ-ын Вашингтоны хууль зүйн сургууль - TRACE – Авилгын эсрэг болон Ил тод байдлын Магистрын тэтгэлэгт хөтөлбөр /2016-2017/ өргөдөл авч эхэллээ

Гурав дахь жилдээ Вашингтоны Их сургуулийн Хууль зүйн сургуулиас зохион байгуулж буй Олон улсын эрх зүйн тэнцвэртэй хөгжлийн хөтөлбөрийг хээл хахуулийн эсрэг чиглэсэн тэргүүлэгч ашгийн төлөө бус бизнесийн нийгэмлэг болох Олон улсын TRACE-тэй хамтран худалдааны ил тод байдлаар мэргэшсэн авилгын эсрэг чиглэлээр залуу, онцгой манлайлагчдыг суралцуулан тэтгэлэг олгох зорилготой хуулийн магистрын хөтөлбөрт урьж байна.

TRACE тэтгэлэгт хөтөлбөр нь хээл хахуулийг багасгаж, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүсэл, зорилгыг урьтал болгож, хөгжиж буй олон улс орнуудын хуульчдыг үнэ төлбөргүй /сургалтын төлбөр, байрны зардал, аяллын зардал багтсан/ сургана. Вашингтоны Их сургуулийн TRACEтэтгэлэгт хөтөлбөрийн бүтэн жилийн хичээл нь Вашингтоны Их сургуульд явагдах ба зуны дадлагажих сургалт TRACE-ийн удирдах байгууллага байрлах Аннаполис, Мэрилэндэд явагдана. TRACE тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдогсдын хичээл 2016 оны 08 дугаар сарын сүүлээр эхлэн бүтэн жилийн хугацаанд явагдана.

TRACE тэтгэлэгт хөтөлбөр хамрагдагсад нь авилгын эсрэг үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн авилгын эсрэг, олон улсын арга барил, дүрэм журам эсвэл албадлагатай холбоотой сэдвээр хуулийн магистрын дипломын ажлаа бичнэ. Суралцагсад нь бизнесийн ёс зүй, хууль эрх зүй болон засаглал эсвэл эдийн засгийн хөгжилд суурилсан хичээллүүдэд хамрагдах боломжтой. TRACEтэтгэлэгт хөтөлбөр нь шинээр гарч ирж буй манлайлагчид болон мэргэжилтнүүдэд зориулсан хээл хахууль, авилгын эсрэг урьдчилан арга хэмжээ авах талаар дадлагажуулах болон практикийн гүнзгийрүүлсэн сургалт юм. Өргөдөл гаргагч нь бага эсвэл бага дунд орлоготой улсын эсвэл Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн улс орнуудын иргэн байна.

Өргөдлийг хүлээн авах сүүлийн хугацаа 2016 оны 02 дугаар сарын 15.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн талаарх мэдээллийгwww.law.washington.edu/programs/TRACEScholar/Default.aspx цахим хаягаар орж үзнэ үү.

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Нийтэлсэн court   Үзсэн: 969   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306