Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-10-2016, 09:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ц.Элбэгдорж: Шүүгчийн баталгааг Монголд хүлээн зөвшөөрч эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд очихдоо "Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, шударга ёсыг нэхэхийн тулд цалин хангамжийг нь нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шат дараалан шийдэх гэж оролдож байгаа. Гэхдээ олон хүний цалинг нэмдэггүй юм гэхэд хүний хувь заяаг шийддэг шүүгчдийнхээ хариуцлагыг дээшлүүлэхийн тулд цалингийн асуудлыг нь шийдье гэсэн юм. Эдийн засаг төсвийн хүндрэлтэй нөхцөл байгаа ч УИХ-ын түвшинд шүүгчдийн цалин, нийгмийн асуудлыг хөндөөгүй нь улс төрийн хувьд, хууль тогтоох байгууллага, бүх хүрээнд баталгаа гарч ирснийг харуулж байгаа сайн хэлбэр юм. Бүх түвшиндээ шүүгчдийн баталгааг хүлээн зөвшөөрч байна” гэж онцолсон юм.

 

 

Олон жил коммунист сэтгэлгээгээр явж ирсэн манайд тангараг өргөсөн хүн цалингүй ч ажиллах ёстой, үнэ хөлсгүй ч зүтгэ гэж сурталдаж ирсэн. Тиймдээ ч ирээдүй хойчоо бэлтгэдэг багшид 400 мянган төгрөг, хүний амь нас авардаг эмчид 500 мянгыг өгч байгаа.

 

 

Үүнтэй зэрэгцүүлж хүний хувь заяа дэнсэлдэг шүүгчдээ 700 мянгыг өгчихөөд тэрбум тэрбумын хэргийг шийд гэж гэнэн ч юм шиг, тэнэг ч юм шиг найдаж суусан нь саяхан.


Энэ бол яах аргагүй соц нийгмийн эмгэг. Шүүгчийн цалинг нэмсэнтэй холбоотойгоор цахим сүлжээнд арван хүний найм нь бүү нэм гэж хашгирч байсан нь нэг талаар Монголчуудын тамын тогооны үлгэр. Тэгвэл коммунист лоозонгоор гул барьсан гэнэн тэнэг энэ сэтгэлгээ ард үлдэж байгааг төрийн тэргүүн шүүхийн шинэтгэлийн бас нэгэн үр дүн гэж олж харсан нь энэ.

 

Монголд нэг ч гэсэн ажил мэргэжлийн баталгааг ийнхүү хүлээн зөвшөөрч эхэлнэ гэдэг маргааш багш, эмчийнх ч үнэлэгдэхийн урьтал биш гэж үү.

 

 

Эх сурвалж: Өдрийн сонин 2016.10.24

Нийтэлсэн court   Үзсэн: 835   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306