Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-10-2015, 22:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт” бодлогын судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 2015 оны бодлогын судалгааны төлөвлөгөөнд заасны дагуу гүйцэтгэсэн "Шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт” бодлогын судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт 14 шүүгчдэд судалгааны үр дүнг товч танилцуулсны зэрэгцээ шүүгчийг сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт, баталгааг боловсронгуй болгох талаарх санал, зөвлөмжийг хэлэлцүүлсэн бөгөөд оролцогчид шүүгчийг сэлгэн ажиллуулах үндэслэл нь шүүгчдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгчийг мэргэшүүлэх зэрэг байх бол гол шалгуур нь шүүгчээс өөрийнх нь саналыг авсан байх, тэдний хараат бус байдлыг хангах ёстой гэдэг дээр санал нэгдэв. Мөн сэлгэн ажиллуулахад шүүгчдийн нийгмийн баталгаа буюу шүүгчийн орон байр, ар гэр, цалин хөлс, урамшууллын асуудлыг цогцоор нь авч үзэх ёстойг онцлон санууллаа.

Судалгааны тайланд хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэмж тусгасны дараа дахин хэлэлцүүлж, жич танилцуулах болно.

 

 



 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн court   Үзсэн: 1000   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306