Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-05-2017, 13:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийн уралдаанд тэргүүллээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зарласан Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавъяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, доктор ( LL.D.) Ж.Оюунтунгалагийн "Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” сэдэвт өгүүлэл "ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ”-ээр   шалгарч тэргүүллээ.



Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилготой бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар зохион байгуулсан Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганы үеэр уралдааны шагналыг гардуулсан юм.



Энэхүү шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төв, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран журам гаргаж 2017 оноос эхлэн олгож байгаа юм байна.

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн court   Үзсэн: 1172   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306