Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-06-2017, 11:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭМГЭНЭЛ

 Дугажийн

ДАМДИНДОРЖ

/1953-2017/

    Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч асан Дугажийн Дамдиндорж 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэж байна.

    Д.Дамдиндорж нь 1953 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн. 1971 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсжээ.

   Тэрээр 1976-1979 онд Хөвсгөл аймгийн шүүхэд шүүгч, 1986-1990 онд Улсын дээд шүүхийн шүүгч /гишүүн/, 1990-2000 онд Архангай аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, 2000-2004 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2011-2014 он хүртэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2003-2013 онд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр 3 удаа сонгогдон ажиллаж байлаа.

    Д.Дамдиндорж нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг тогтоон бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг бүрдүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөн, арвин мэдлэг, туршлага хуримтлуулсан, шулуун шударга зан чанартай шүүгч байсан юм.

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа шүүхийн бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааг нь хараат бус болгох, чадавхыг нь бэхжүүлэхийн төлөө санаачилга, зүтгэл гаргаж байсан юм.

    Түүний шүүх эрх мэдлийн хөгжлийн төлөө 40 жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, "Алтангадас одон”, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Шүүхийн тэргүүний ажилтан болон бусад одон медалиар шагнажээ.

   Талийгаачийн төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, шүүгчийн өндөр ур чадвар, шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

Н.Лүндэндорж, В.Оюумаа, О.Зандраа, Д.Эрдэнэчулуун

П.Батсайхан, Б.Сарантуяа ,Т.Мэндсайхан

 

2017.06.22

Нийтэлсэн court   Үзсэн: 933   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306