Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-07-2017, 15:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУУРЬ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ХУУЛЬЧ ШҮҮГЧИЙН СУЛ ОРОН ТООНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ЭРХТЭЙ БОЛЛОО

    Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар "Шүүгчийг сонгон шалгаруулах журам” шинээр батлагдлаа.

Шүүгчээр ажиллах хүсэлтэй хуульчид "шүүгчийн суурь шалгалт”-д тэнцсэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарласан "шүүгчийн сул орон тоо”-нд нэрээ дэвшүүлэх эрхтэй боллоо.

    Суурь шалгалт жилд хоёр удаа зохион байгуулагдах бөгөөд "Ерөнхий”, "Тусгай” ангиллын шалгалтуудаас бүрдэнэ. Суурь шалгалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавигдах Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол, шаардлага хангасан шалгалтад оролцох үедээ шүүгчээр ажиллаагүй хуульчид оролцоно.

    "Ерөнхий” шалгалтаар нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг харин "Тусгай” шалгалтаар ёс зүй, зан төлвийг шалгана. "Ерөнхий” шалгалт нийт 60 оноо бөгөөд үүнээс 60 хувь буюу 36 оноо авсан нэр дэвшигч "Тусгай” шалгалтад оролцох эрхтэй болно. "Ерөнхий” болон "Тусгай” шалгалтын нийлбэр 100 онооноос 70 хувьтай тэнцэх оноо авсан тохиолдолд суурь шалгалтад тэнцэх юм.

    Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч 24 багц цагийн "Бэлтгэл сургалт”-д бүрэн хамрагдсан тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцоно.

Та шинээр батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-тай www.legalinfo.mn хаягаар орж танилцана уу.

 

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Нийтэлсэн court   Үзсэн: 923   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306